Mongolian Dharma Community

Call Directions

Mongolian Dharma Community ☸️Dharma talk ,🧘Meditation, 🪷Buddhist rituals

🇲🇳
Бид хамтдаа суралцах, бясалгах, дотоод амар амгаланг хөгжүүлэх нээлттэй орон зайг бүрдүүлэхийг зорьдог.
🇺🇸
We aim to create a welcoming space for learning, meditation, and cultivating inner peace together.

2026/10/09 баасан гараг. Билгийн тооллын 29. Энэ сарын сахиусны тахилгатай өдөр. Даган баясаж үйлсээ даатгаарай🙏🏻https:/...
10/07/2026

2026/10/09 баасан гараг. Билгийн тооллын 29. Энэ сарын сахиусны тахилгатай өдөр. Даган баясаж үйлсээ даатгаарай🙏🏻

https://mondharma.org/event/protector-day-5/

Маргааш намрын дунд сарын шинийн 8. Энэ өдөр Дара Эхийн Мандал Шива айлдаж Гэцэнпилийн даллага авна🙏🏻
09/19/2026

Маргааш намрын дунд сарын шинийн 8. Энэ өдөр Дара Эхийн Мандал Шива айлдаж Гэцэнпилийн даллага авна🙏🏻

The female deity Arya Tara, called Jetsün Dolma in Tibetan, is one of the main objects of devotional worship and meditative practice in Vajrayana Buddhism. She is a fully-enlightened buddha who dis…

Yamantaka fire offering
09/14/2026

Yamantaka fire offering

2026/09/10 пүрэв гараг. Билгийн тооллын 29. Энэ өдөр сар бүрийн сахиусны тахилгатай. Үйлсээ даатган залбираарай. 🙏🏻🙏🏻🙏🏻h...
09/10/2026

2026/09/10 пүрэв гараг. Билгийн тооллын 29. Энэ өдөр сар бүрийн сахиусны тахилгатай. Үйлсээ даатган залбираарай. 🙏🏻🙏🏻🙏🏻

https://mondharma.org/event/protector-day-4/

Тэнгэр, хүмүүн, бирд гуравт нэгэн аяганд шингэн зүйл хийгээд өгчээ. Тэнгэр нь насан уртасгаж өвчин анагаах гайхамшигт ра...
09/02/2026

Тэнгэр, хүмүүн, бирд гуравт нэгэн аяганд шингэн зүйл хийгээд өгчээ. Тэнгэр нь насан уртасгаж өвчин анагаах гайхамшигт рашаан байна гээд хүртэв, тэр ёсоор болов. Хүн нь амны цангаа тайлах ус байна гээд уув, тэр ёсоор болов. Харин бирд аяга дүүрэн цэр, нус байна гээд сэжиглээд холдов, өлсөж ундаассан хэвээр зовов...
~ Аливаа юмс үзэгдлийг бодгал бүр өөрсдийн хуран мэдлээр болгоох болов ч мөн чанараасаа үнэн бүтсэн нэгээхээр бээр ч үгүй билээ.
Мунхагийн харанхуй арилах болтугай. 🙏🏻🙏🏻🙏🏻

Их бүтээлч Падампа Санжай их багш:​Бурхан номд сүжигтэй, буян номд шамдагсад аа, нэгэнт олсон энэ эрдэнэт хүний биеийг х...
09/01/2026

Их бүтээлч Падампа Санжай их багш:

​Бурхан номд сүжигтэй, буян номд шамдагсад аа, нэгэнт олсон энэ эрдэнэт хүний биеийг хоосон замагтуулж бүү өнгөрүүл, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Язгуурын багшийг оройдоо залж, хичээнгүйлэн шүт, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Алин ч номыг сонсовч утгыг нь сэтгэлдээ сайн тунгаа, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Үдэш унтахдаа маргааш босох уу, үгүй юү гэдгээ мэдэхгүй тул одооноос номд шамд, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Цагийн үйл үргэлж хувьсан өөрчлөгдөх тул аливаад бүү шуна, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Төрөл садан, ойр дотнынхон чинь түр зуурын цугларалт тул хэт бүү барилд, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Эд хөрөнгө гэдэг зүүдний эд шиг тул харамлан бүү хуримтлуул, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Энэ бие чинь зээлж авсан хувцас шиг тул хэт бүү бөөцийл, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Таашаал, жаргал нь өглөөний шүүдэр шиг замхрах тул түүнд бүү хуурт, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Ариун номын мөрийг хөөхөд өнөөдрөөс эхэл, маргааш гэж бүү хойшлуул, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Нас ахих тус амьдрал богиносох тул болгон шамдах цагийг бүү үрээрэй, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Үхэл ямар ч цагт ирж болох тул бэлтгэлтэй бай, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Сэтгэлийн доторх дайсан болох муу аашийг дарахад хичээ, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Гадаад дайсантай тулалдахаас илүү дотоод уураа дар, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Атгаг санаа, атаа жөтөөг сэтгэлээсээ зайлуул, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Шунахай сэтгэл нь зовлонгийн үндэс тул хангалуун байж сур, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Бусдын гэмийг шүүмжлэхийн оронд өөрийн гэмийг анхаарч засаж яв, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Муу нөхрөөс зайлсхийж, ариун гэгээн богдсыг дага, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Хоосон яриа, дэвэргэн үгнээс чимээгүй байх нь дээр, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Эв эвдэх хөөргөн үгэнд бүү итгэ, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Аливаа зүйлд сэтгэл үл тордон, чөлөөтэй орш, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Зөвхөн өөрийгөө бодох аминч сэтгэлийг орхиж, бусдад тусал, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Бусдад туслахдаа хариу бүү горьд, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Энэрэл нигүүлсэнгүй сэтгэлийг ямагт үүсгэ, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Амьтан бүхнийг ижий шигээ санаж яв, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Атаа тачаал, уур омог гурвыг үндсээр нь тасал, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Сэтгэлийн амар амгаланг гаднаас биш дотроосоо хай, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Хувийн ашиг сонирхлыг бурханы номтой бүү хольж соль, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Сахил санваараа амиа нөөх мэт сахиж яв, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Наманчлал, буянаар нүглээ арилга, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Өчүүхэн сайн буянт үйлсийг ч бүү басамжил, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Өчүүхэн муу үйлийг ч зүгээр бүү өнгөрөө, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Жаргал, зовлон хоёр ээлжилдэг тул сэтгэлээ бүү савлуул, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Тэнцвэртэй, хүлээцтэй сэтгэлийг ямагт дадлагажуул, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Тачаал эрдэм хоёр нэг дор оршдоггүй тул шуналаа гээ, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Айн шаналж, түгшихэд номын ач тусад даатга, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Залхуурал, хойрго сэтгэл номын ажилд хамгийн том саад, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Тэвчээр болон хичээл зүтгэлийг нөхөр болго, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Бусдаас магтаал хайх нь салхи хөөхтэй адил, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Шүүмжлэл, доромжлолд сэтгэл бүү догдол, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Муу үйлийн үрийг бүү тарь, өөрт чинь эргэж ирнэ, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Сайн үйлийн үр хэзээ ч хоосон үл үлдэнэ, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Бие, хэл, сэтгэл гурваа ямагт хянаж яв, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Нүдэнд харагдах бүхэн хоосон агаад дотоод чанартай, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Чойноос салж, гэгээрлийн мөрт ор, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Орчлонгийн жаргал бүхэн эцэстээ зовлон болдог, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Нирвааны амар амгаланд тэмүүл, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Өөрийн сэтгэлийг таньж чадвал бурханыг олно, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Сэтгэлийн мөн чанар нь хоосон бөгөөд тодорхой, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Аливаа хүлээс, барьцаас сэтгэлээ чөлөөл, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Үхэл ирэхэд эд хөрөнгө тус болохгүй, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Үхэл ирэхэд ах дүү, нөхөд дагаж чадахгүй, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Үхэл ирэхэд ганцхан хийсэн буян, нүгэл чинь л дагана, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Тиймээс номын ажилд одооноос шамд, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Сэтгэлээ ариусгах нь хамгийн дээд ном, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Бусдад хор хүргэхгүй байх нь хамгийн дээд сахил, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Тогтуун, дөлгөөн байх нь хамгийн дээд эрдэм, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Атаа жөтөөгүй байх нь хамгийн дээд баялаг, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Амиа хичээхгүй байх нь хамгийн дээд ухаан, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Орчлонгийн бүх зүйл мөнх бус тул бүү хоцор, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Цаг хугацаа харвасан сум шиг хурдан, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Амьдрал гэдэг зул өсөхтэй адил бөхнө, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Өвчин, зовлон ирэхээс өмнө номыг бүтээ, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Өтлөх нас ирэхээс өмнө буяныг хураа, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Залуу цагаа номд зориулбал үр дүнтэй, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Уур хилэнгээ асархуй сэтгэлээр ял, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Шунал тачаалаа сэтгэл ханамжаар ял, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Мунхаг харанхуйг ухаан билгээр ял, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Омог бардам сэтгэлийг даруу зангаар ял, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Сэжиг ташаарлыг үнэн чанараар ял, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Залбирал, соёрхлыг багшдаа өргөж яв, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Адистэдийг багшаас авна, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Шид бүтээлийг номоос авна, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Ариун үйлийг нөхдөөс авна, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Билгүүн ухааныг бясалгалаас авна, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Анир дүрсэнд бүү согт, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Үнэр, амтанд бүү боогд, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Хүрэлцэхүйд бүү хүлэгд, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Сэрэл хөдөлгөөнөө хянаж сур, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Өөрийн сэтгэлийг хянаж чадвал хамаг зүйл номхорно, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Сэтгэлээ эзэмдээгүй бол гадаад ертөнц дайсан болно, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Ариун сэтгэл бол Бурханы ордон, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Муу сэтгэл бол тамын хаалга, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Аливаа зүйлийг зөвөөр тусган ав, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Буруу бодлоос сэтгэлийг сэргийл, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Нэгэнт тарьсан үрийн үр дүн заавал гарна, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Үйлийн үрээс хэн ч зугтаж чадахгүй, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Тиймээс муу үйлийг шүүдэр мэт багаас нь сэрэмжил, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Сайн үйлийг уул мэт ихээр хуримтлуул, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Сэтгэлээ тогтвортой бясалгаж сур, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Агаарын үүл мэт бодлуудыг замхруул, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Далайн давалгаа мэт сэтгэлийг тогтоо, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Тунгалаг толь мэт сэтгэлээ ариусга, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Хэзээ ч бүү шантар, номын садан төрөлтнүүд минь ээ!
​
Өөрийн сэтгэлийн үндсийг огторгуй мэт хязгааргүйгээр ухаар, номын садан төрөлтнүүд минь ээ!

Айдас ба хүсэл хоёр нэг зүйлийн хоёр тал тул айдсыг сэтгэлдээ бүү хадгал, номын садан төрөлтнүүд минь ээ!

Биеийг хоосон чанар гэж таньсан цагт өвчин зовлонгийн аюул үгүй болно, номын садан төрөлтнүүд минь ээ!

Зовлон тохиолдоход түүнийг замын чимэг болгон хувиргаж сур, номын садан төрөлтнүүд минь ээ!

Дайсан ба нөхөр хоёрыг адил түвшинд харж, сэтгэлийн ялгаварт бодлоос арил, номын садан төрөлтнүүд минь ээ!

Аливаа юмс үзэгдлийг зүүд мэт, зэвэргэн сүүдэр мэт чанараар нь тань, номын садан төрөлтнүүд минь ээ!

Сэтгэлийн доторх "Би" гэх омог баяжлыг таслан огтолбол дээд гэгээрэлд хүрнэ, номын садан төрөлтнүүд минь ээ!

Төсөөлөл болон баригдах бүхнээс чөлөөлөгдсөн цагт угийн номын гэгээн гэрэлт агаарт мандах болно, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Гэгээрлийн замаас бүү ухар, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Бурханы хутгийг энэ насандаа олохыг хичээ, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Билгүүн ба энэрлийг хослуулан дадуул, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Амьтан бүхний тусын тулд буянаа зориул, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Миний энэ сургаалыг сэтгэлдээ тогтоож яв, номын садан төрөлтнүүд минь ээ!

​Сургаалын дагуу үйлдвэл зовлонгоос тонилно, номын садан төрөлтнүүд минь ээ!

08/27/2026

2026/08/28 Баасан гараг. Намрын эхэн сарын шинийн 15. Энэ өдөр Лама Чоба Цогчид айлдана.

The practice of Tsog Offering or Guru Puja is done on every 15th lunar calendar. It is a commitment for those practicing ta**ra to restore and reaffirm their vows and pledges. However, anyone and everyone is welcome to attend this ritual of making extensive offerings to the Buddhas and Bodhisattvas, accumulating the positive energy needed to progress along the spiritual path.

https://mondharma.org/event/guru-puja-tsok-offering-3/

**ОЛОН УЛСЫН ДОРЖ ШҮГДЭН САХИУСНЫ ӨДӨР****2026 оны 8-р сарын 24**Жил бүрийн 8-р сарын 24-нд Богд Зонхавын номын уламжлал...
08/21/2026

**ОЛОН УЛСЫН ДОРЖ ШҮГДЭН САХИУСНЫ ӨДӨР**
**2026 оны 8-р сарын 24**

Жил бүрийн 8-р сарын 24-нд Богд Зонхавын номын уламжлалыг сахин хамгаалагч Дорж Шүгдэн сахиусын олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Энэхүү билэгт сайн өдрийг тохиолдуулан **Дорж Шүгдэн сахиусны цогчид өргөх хурал** хурна.

Энэ өдөр бид Бурханы шашны ном сургаал, тэр дундаа Жэ Зонхавын ариун уламжлал өнө удаан оршин дэлгэрэх, номын багш нарын өлмий батжин, үйлс зохионгуй дэлгэрэх, сүсэгтэн олон эв эе, амгалан тайван байхын төлөө залбирал, ерөөл өргөцгөөе.

Дорж Шүгдэн сахиусын адистид, ивээлээр номын үйл дэлгэрч, хамаг амьтан саад тотгороос ангижран, амгалан жаргалангийн шалтгаан бүхэн бүрдэх болтугай.

**Mongolian Dharma Community**


https://mondharma.org/event/international-dorje-shugden-day/

08/11/2026

Dorje Shugden Puja

Address

Lynnwood, WA
98026, 98036, 98037, 98046, 98087

Telephone

99261016

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolian Dharma Community posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share