17/09/2026
БИД СУРГАЖ, ХӨГЖҮҮЛЖ АЖИЛД АВДАГ 🤩
Эхлэх цалин 2.500.000₮
Найдвартай ажлын байр, олон улсын сертификат, нарийн мэргэжлийн мэдлэг чадвар, баталгаатай цалин, хотын зүүн талд ажиллах боломж зэрэг Танд чухал бол бидэнтэй, манай хамт олонтой нэгдээрэй 🥳
Манай #ТипТопЗасварынТөв-ийн баг, хамт олонтой нэгдэхийг урьж байна🤩 Манай засварын төвийн үйл ажиллагаа, ажлын орчин болон үүх түүхийг мэдэхийг хүсвэл https://heyzine.com/flip-book/daf1292d76.html хаягаар орж үзээрэй.
📍Гүйцэтгэх үүрэг:
- Дугуй засвар, дугуйн үйлчилгээг гардан хийж гүйцэтгэх
- РТТ ХХК-ийн үзүүлж буй резинэн эдлэлийн засваруудыг хийж гүйцэтгэх
- Засварын бэлтгэл болон дуусах ажилбаруудыг гүйцэтгэх
- Засвар, үйлчилгээний бүртгэл, тайлан хөтлөх, ажлын зураг авах гэх мэт
- Засварын багийг бүх талаар дэмжиж ажиллах
- Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад үүргүүд
ℹ️Бидний санал:
- Эхлэх цалин 2.500.000₮ (туршилт, дадлагын эхний 3 сар)
- Тав тухтай ажлын байр
- Олон талт үйлчлүүлэгч, харилцагчийн бааз
- Сурч хөгжиж тусгай мэргэжлийн засварчин болох боломж
- Ажлын цаг Даваа-Баасан 09:00-17:30 цаг, Бямба гарагт ээлжээр ажиллана, Ням гарагт амарна
- Хуулийн дагуу бүх татвар, НД шимтгэлийг цаг тухай бүрт нь төлнө
❗️Тавигдах шаардлага:
- 25-аас дээш настай, эрэгтэй
- Дугуйн засвар, засвар үйлчилгээ өмнө нь хийж байсан бол давуу
- Техникийн чиглэлийн суурь боловсролтой
- Засвар, үйлчилгээний салбарт ажиллаж байсан туршлагатай бол давуу
- Үнэнч шударга, харилцааны өндөр чадвартай, харилцагч төвтэй хандлагатай
- Асуудал шийдвэрлэх, тайлан бичих, багаар ажиллах чадвартай
Хэрэв Та
✅ хотын зүүн талд (БЗД) ажлын байр хайж байгаа бол
✅ стандартын дагуу, үр бүтээлтэй, бүтээмжтэй ажилладаг ажлын байр сонирхож байгаа бол
✅ уул уурхай, техникийн салбарт Улаанбаатар хотод ажиллах хүсэлтэй бол
✅ өөрийн санааг хэрэгжүүлж, бие дааж ажиллах дуртай бол
✅ ажлыг ажлын цагт нь зөв, хурдан, нямбай гүйцэтгэж ажиллах хүсэлтэй бол РТТ ХХК/ RTT LLC -ийн Баянзүрх дүүргийн 11-р хороо, Ногоон зоорьт байрлах манай ТИП ТОП ЗАСВАРЫН ТӨВ-д нээлттэй зарлагдсан ажлын байрыг сонирхоорой.
📣Ажлын байрны мэдээллийг 7000 1110, 9191 5746 дугаарын утсуудаар холбогдон дэлгэрэнгүй лавлаарай.
#АжилдАвна #АжлынБайр #дугуйзасвар #засвар