21/03/2026
🌲Олон улсын ойн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
🌲Энэ жил “Ой ба эдийн засаг” уриан дор тэмдэглэж буй энэхүү өдөр нь ой модны нөөц баялаг, түүний эдийн засгийн үнэ цэнэ, тогтвортой ашиглалтын ач холбогдлыг олон нийтэд таниулах чухал ач холбогдолтой билээ. Ой бол зөвхөн байгалийн үзэсгэлэнт хэсэг төдийгүй улс орны эдийн засгийн хөгжил, экологийн тэнцвэр, ирээдүй хойч үеийн амьдралын баталгаа юм.🌲🌲💚💚
🌲Цаашид ойг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах үйлсэд хүн бүрийн оролцоо, хариуцлага нэн чухал хэвээр байна. Бид хамтдаа ойгоо хайрлан хамгаалж, тогтвортой ойн менежментийг хэрэгжүүлж чадвал тогтвортой хөгжил, эрүүл ойг бий болгож чадна.🌲💚🤝
🌳🍀🍁🌱Манай хүрээлэнгээс Ойн өдрийг тохиолдуулан “МОНГОЛ ОРНЫ ОЙ” сэтгүүлийн шинэ дугаарыг уншигч та бүхэнд хүргэж байгаад баяртай байна.
Дэмжин ажилласан Ойн газар, STREAM+ төслийн хамт олонд талархал дэвшүүлье.👏👏💚💚🌲🌲🤝🤝🍀🍀🌳🌳🌱🌱