09/07/2026
☀️🔋🏫 СУРАГЧДЫН ТАВ ТУХ, СУРГУУЛИЙН ТАСРАЛТГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЧИГЛЭСЭН НАР + БАТАРЕЙН ШИЙДЭЛ
Нийслэлийн ерөнхий боловсролын “𝐇𝐨𝐛𝐛𝐲” сургуульд Sigenergy 𝐒𝐢𝐠𝐞𝐧𝐒𝐭𝐨𝐫 систем бүхий нарны эрчим хүч, батарей хуримтлуур, нөөц цахилгааны иж бүрэн шийдлийг амжилттай суурилуулан хүлээлгэн өглөө.
Сургууль гэдэг зөвхөн анги танхим, хичээлийн цагийн хуваариар хэмжигддэггүй. Өдөр бүр сурагчдын хоол, аюулгүй байдал, гэрэлтүүлэг, интернэт, тоног төхөөрөмж, спорт заал, багш ажилтнуудын хэвийн ажиллагаа гээд олон зүйл цахилгааны найдвартай эх үүсвэрээс шууд хамаардаг.
Захиалагчийн зүгээс өнгөрсөн өвлийн тог тасралтуудаас үүссэн сорилтуудыг бодитоор дүгнэж, зуны амралтын үеэр шинэ хичээлийн жилийн бэлтгэлийнхээ хүрээнд энэхүү шийдлийг хэрэгжүүлсэн юм.
Ялангуяа хичээлийн үеэр олон хүүхдийн хоолыг цаг тухайд нь бэлтгэх, үндсэн гал тогоо болон хүнсний хадгалалт, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах нь хамгийн чухал хэрэгцээнүүдийн нэг байсныг онцолж байлаа.
Суурилуулсан системийн үндсэн бүрэлдэхүүн:
☀️ 𝟑𝟎 кВт-ын 𝐀𝐈𝐊𝐎 𝐂𝐨𝐦𝐞𝐭 𝟔𝟕𝟎 Вт 𝐀𝐁𝐂 / 𝐀𝐥𝐥 𝐁𝐚𝐜𝐤 𝐂𝐨𝐧𝐭𝐚𝐜𝐭 нарны хавтангийн эх үүсгүүр
⚡ 𝟑𝟎 кВт 𝐒𝐢𝐠𝐞𝐧 𝐡𝐲𝐛𝐫𝐢𝐝 инвертер
🔋 𝟐𝟕.𝟏𝟐 кВт·ц батарей хуримтлуур
⚡️𝟑𝟎 кВт 𝐒𝐢𝐠𝐞𝐧 𝐆𝐚𝐭𝐞𝐰𝐚𝐲 ухаалаг самбар
📊 𝐌𝐲𝐒𝐢𝐠𝐞𝐧 𝟒.𝟎 - 𝐀𝐈-д суурилсан дэвшилтэт удирдлага, хяналт
Энэхүү систем нь өдрийн нарны үйлдвэрлэлээр сургуулийн хэрэглээг дэмжиж, эрчим хүчний зардлыг бууруулах боломж бүрдүүлэхийн зэрэгцээ тог тасарсан үед чухал хэрэглээнүүдийг батарейн нөөцөөр үргэлжлүүлэн хангах зориулалттай.
Мөн цаашид системээ өргөтгөх боломж, ухаалаг удирдлага, 𝟎 миллисекундын шилжилттэй нөөц тэжээлийн ажиллагаа, өндөр үр ашигтай 𝐀𝐁𝐂 технологийн нарны хавтан зэрэг нь урт хугацааны үнэ цэнийг нэмэгдүүлж байна.
Сурагчдынхаа тав тух, хүнсний аюулгүй байдал, сургуулийнхаа өдөр тутмын тогтвортой ажиллагаанд урьдчилан бэлтгэж, ирээдүйгээ харсан шийдвэр гаргасан Hobby School of Ulaanbaatar - ын хамт олонд итгэл хүлээлгэн хамтран ажилласанд талархал илэрхийлье 🙌.
Уг төслийг хариуцлагатай, чанартай гүйцэтгэсэн баг хамт олондоо баяр хүргэе 💪.