МаргадТражу ХХК

МаргадТражу ХХК 💎 Байгалийн чулуугаар үнэ цэнийг бүтээнэ
✨ Чанар + Найдвартай үйлчилгээ
✅ Төслөө төгөлдөр болгох мэргэжлийн шийдэл
📞 Холбогдоод зөвлөгөө аваарай!

27/08/2026
23/08/2026

🌳 Италийн хотууд асфальтаа хуулж, хөрсөө буцаан сэргээж байна
Италийн Падуа хот 400 орчим талбайн асфальт, хатуу хучилтыг хуулж, оронд нь мод тарьж, борооны ус нэвтрүүлэх хөрс бий болгох төлөвлөгөө эхлүүлжээ. Үүнд 40 сая евро зарцуулахаар болсон байна.

Учир нь асфальт дулааныг шингээж улам халуунаар төөнөдөг. Харин мод, ногоон байгууламж орчны температурыг 3–5 хэмээр бууруулах боломжтой. Ус нэвтрүүлэх хөрс нь борооны усыг шингээж, үерийн эрсдэлийг бууруулахаас гадна шавж, жижиг амьтдад амьдрах орчин бий болгоно.

Генуя хот бүр энэ ажлыг хот төлөвлөлтийн бодлогодоо оруулжээ. Хувийн талбайнхаа асфальтыг хуулж, ногоон байгууламж болгосон иргэдэд хот байгуулалтын төлбөрөөс хөнгөлөлт үзүүлэхээр болсон байна.
Милан, Болонья, Флоренц, Турин, Ром зэрэг хотууд ч мөн адил асфальт, бетоныг багасгаж, ногоон орон зай нэмэгдүүлж байна.
Гэхдээ асфальтыг хуулчихад л хөрс шууд сэргэхгүй. Олон жил асфальтан дор байсан хөрс нягтарч, амьдралгүй болсон байдаг. Тиймээс мэргэжилтнүүд дор хаяж 30 см-ийн үржил шимтэй, ус нэвтрүүлэх хөрсийг дахин бий болгох шаардлагатай гэж үзэж байна.

🌱 Хотын ирээдүй зөвхөн шинээр мод тарихад биш.

Хэрэггүй болсон асфальтыг авч, хөрсийг нь буцааж өгөхөд ч оршиж байна.

Эх сурвалж: L’Indipendente, 2026.08.12

17/08/2026
17/08/2026

Address

Nalaikh
Ulaanbaatar

Telephone

+97698888879

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when МаргадТражу ХХК posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share