Seruun Group

Seruun Group Бид барилгын хөргөлт, халаалт, агаар сэлгэлтийн тоног төхөөрөмжийн худалдаа, угсралт, автоматжуулалтын үйлчилгээг үзүүлж байна.

Зай бага эзлэх босоо дизайн, хүчирхэг агаарын урсгал, чимээгүй ажиллагааг нэг дор шийдсэн Smart Inverter технологийн эйр...
06/08/2026

Зай бага эзлэх босоо дизайн, хүчирхэг агаарын урсгал, чимээгүй ажиллагааг нэг дор шийдсэн Smart Inverter технологийн эйр кондишныг танд санал болгож байна.

Гол онцлогууд:

Дуу чимээ бага : Ердөө 35dB буюу маш чимээгүй
Өнцөг бүрт сэрүүн: 85° Air Swing агаарын хуваарилалт
Цахилгаанд хэмнэлттэй: Smart Inverter технологи

Өрөө бүрийн интерьерт төгс зохицож, таны орон зайд тав тухыг бэлэглэнэ.

📦 Хүргэлттэй | 🛠 Суурилуулалттай | 📍 Монгол дахь албан ёсны борлуулагч
📲 77159999
🌐 www.seruun.mn
📨 [email protected]

БИДНИЙ ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСЛҮҮДБид  дотоодын тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн нэг болох "М-Си-Эс Кока Кола" ХХК-ийн үйлдвэр, агуул...
29/07/2026

БИДНИЙ ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСЛҮҮД

Бид дотоодын тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн нэг болох "М-Си-Эс Кока Кола" ХХК-ийн үйлдвэр, агуулахын барилгын агаар сэлгэлт болон хөргөлтийн систем сурилуулалтын төслийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаa.

Дэлхийн жишигт нийцсэн чанар, хурд, хариуцлагыг энэхүү төслөөр баталгаажуулж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн VTS болон LG брэндийн хамгийн сүүлийн үеийн, өндөр бүтээмжтэй төхөөрөмжүүдийг суурилууллаа.

Төслийн товчоо:
-Агаар боловсруулах тоног төхөөрөмж: 10 ком (VTS брэнд)
-Агаар сэлгэх зарцуулалт: 141,000 м³/ц
-Хөргөлтийн тоног төхөөрөмж: 3 ком /454кВт/ (LG брэнд)
-Агаар сэлгэлтийн шугам хоолой: 3,000 м²

"Том үйлдвэрлэлийн ард ч чин сэтгэлийн инженерчлэл бий"

Агаарын хэм ба Ажилтнуудын бүтээмжТанай оффис дахь температур тохиромжтой байна уу?Судалгаагаар ажлын байран дээрх агаар...
22/07/2026

Агаарын хэм ба Ажилтнуудын бүтээмж

Танай оффис дахь температур тохиромжтой байна уу?

Судалгаагаар ажлын байран дээрх агаарын хэм +25°C-ээс дээшилж, хэт халах үед хүний анхаарал сулрах болон ажлын гүйцэтгэл, эрч хүч дунджаар 20%-иар буурдаг нь нотлогджээ.

Температурын зөв зохицуулалт нь зөвхөн тав тух биш, танай багийн амжилт, бүтээмжийн үндэс юм. Дэлхийд тэргүүлэгч Carrier брэндийн эйр кондишнууд таны орон зайд хамгийн тохиромжтой дотоод орчныг бүрдүүлнэ.

🤗Байгууллагынхаа тав тухтай, бүтээмжтэй орчинд ухаалаг хөрөнгө оруулалт хийгээрэй.

🇲🇳Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье.Тулгар төрийн 2235 жил, Их Монгол улс байгуулагдсаны 820 жил, Үндэсни...
09/07/2026

🇲🇳Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье.

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн баяр наадмын мэндийг хүргэе.

Та бүхэн үндэсний өв соёлоо дээдлэн, гэр бүлээрээ эрүүл энх, сэтгэл тэнүүн сайхан наадаарай.

Бид 'Sky Park' төслийн хүрээнд дэлхийд тэргүүлэгч LG брэндийн хөргөлтийн систем болон Шведийн Ostberg HERU агаар сэлгэлт...
09/07/2026

Бид 'Sky Park' төслийн хүрээнд дэлхийд тэргүүлэгч LG брэндийн хөргөлтийн систем болон Шведийн Ostberg HERU агаар сэлгэлтийн төхөөрөмжийг амжилттай суурилуулан ажиллаж байна. Манай инженерийн баг барилгын агаарын чанар, эрчим хүчний хэмнэлтийг олон улсын стандартад нийцүүлэн шийдэж байна. Уг төслөөр дамжуулан бид хэрэглэгчиддээ хамгийн тухтай, ухаалаг эко орчныг бүрдүүлэхийг зорьж байна.

🏠"СЭРҮҮН" КОМПАНИЙН ТҮҮХИЙГ БҮТЭЭЛЦЭГЧИД  #7                                                                        #Сэр...
30/06/2026

🏠"СЭРҮҮН" КОМПАНИЙН ТҮҮХИЙГ БҮТЭЭЛЦЭГЧИД #7
#Сэрүүн35Жил

Эрчим хүчний сургуулиас эхэлсэн карьер, Сэрүүн группын Америк дахь салбарт хуримтлуулсан 3 жилийн туршлага, хиймэл оюун ухаан ба ирээдүйн инженерийн чиг хандлага Сэдвийн хүрээнд бид залуу инженер Б.Баярмагнайтай ярилцлага хийлээ.

1. Та анхнаасаа HVAC инженер болно гэж зорьж байв уу, эсвэл энэ мэргэжил таныг сонгосон уу?

Анхнаасаа яг энэ чиглэлийг сонгоно гэж төлөвлөөгүй байсан. ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийг дулааны инженер мэргэжлээр төгссөн юм. Гэхдээ суралцах хугацаандаа болон ажлын талбар дээр гараад ажиллах явцдаа HVAC салбарын сонирхолтой, өргөн далайцтай талуудыг олж харсан. Ингээд өөрийн сонирхолд хөтлөгдөн, энэ чиглэлээр гүнзгийрүүлэн мэргэшиж, тууштай ажиллахаар шийдсэн дээ.

2. Америкт ажиллаж байхдаа “Үүнийг л Монголдоо нутагшуулах юм сан, хэрэгжүүлэх юм сан” гэж хамгийн их бодогдсон зүйл юу байв?

Америкийн барилгын салбарын хамгийн том давуу тал нь "Стандартын ягштал биелэлт". Тэнд барилгын зураг төсөл, угсралтын ажил бүр тухайн хотын норм дүрэм, хатуу шаардлага болон архитектурын төлөвлөлтийн дагуу яг таг хийгддэг. Хэн нэгэн дарга эсвэл захиалагч дур мэдэн шийдвэр гаргаж, стандартыг өөрчилдөггүй. Бүх зүйл хууль, дүрмийн дагуу явдаг нь хотыг эмх цэгцтэй, урт хугацаанд зөв, тогтвортой хөгжих үндэс болдог. Үүнийг л эх орондоо маш их үгүйлж, хэрэгжүүлээсэй гэж хүсэж байлаа.

3. Америкт ажилласан 3 жилийн хугацаа таныг инженерийн хувьд хэрхэн өөрчилсөн бэ?

Надад сэтгэлгээний маш том өөрчлөлт авчирсан. Ялангуяа хиймэл оюун ухаан (AI) болон орчин үеийн шинэ технологиуд инженерийн ажлын салшгүй нэг хэсэг, хүчтэй зэвсэг болж байгааг дэргэдээс нь мэдэрч, ойлгосон. Тиймээс өнөөдрийн инженер хүн зөвхөн шугам зураад зогсохгүй, тасралтгүй суралцаж, шинэ технологийг ажилдаа ухаалгаар ашиглаж сурах нь зайлшгүй эзэмших ёстой суурь чадвар юм байна гэдгийг ухамсарласан.

4. Энэ замыг туулж ирэхдээ өөртөө суулгасан, таныг хамгийн ихээр төлөвшүүлсэн гол сургамж юу байв?

"Хэзээ ч суралцахаа зогсоож болохгүй" гэдэг зарчим. Инженерийн салбар маш хурдтай хувьсан өөрчлөгдөж байна. Өдөр бүр бага багаар ч хамаагүй өөрийгөө хөгжүүлж, шинэ зүйл сурч байж л урсгал сөрж, илүү чадварлаг, үнэ цэнтэй инженер болж чаддаг гэдгийг ойлгосон доо.

5. Өөрийн хуримтлуулсан туршлагадаа үндэслэн залуу инженерүүддээ хамгийн түрүүнд захиж хэлэх зөвлөгөө юу вэ?

Зөвхөн сургуулийн ширээний ном, онолоор өөрийгөө хязгаарлаж болохгүй. Аль болох бодит төслүүд дээр гар бие оролцож, амьд туршлага хуримтлуулах хэрэгтэй. Мөн үүнтэй зэрэгцээд шинэ технологи, тэр дундаа хиймэл оюун ухааныг (AI) өдөр тутмын ажилдаа хэрхэн үр дүнтэй ашиглахыг суралцаарай. Энэ чадвар нь таныг ирээдүйн хөдөлмөрийн зах зээлд бусдаас ялгарах хамгийн том давуу тал, үнэ цэн чинь болгох болно.

🤗"Инженер хүн хэзээ ч суралцахаа зогсоож болохгүйг үлгэрлэн харуулдаг Б.Баярмагнай инженертээ бидний гэр бүлийн нэгээхэн хэсэг байдагт талархлаа" 😊

29/06/2026
Ажил гэдэг зөвхөн үүрэг хариуцлага биш, хамтдаа хөгжиж, нэгнээ дэмждэг халуун дулаан орчин байх ёстой гэж бид итгэдэг. Х...
23/06/2026

Ажил гэдэг зөвхөн үүрэг хариуцлага биш, хамтдаа хөгжиж, нэгнээ дэмждэг халуун дулаан орчин байх ёстой гэж бид итгэдэг. Хэрэв та өөрийн ур чадвараа сорьж, бидэнтэй хамт нэгэн зорилгын төлөө алхахад бэлэн бол манай хамт олон танд үргэлж нээлттэй.

🤗Бид яг одоо хамтдаа урагшлах ХАС / ХӨРГӨЛТИЙН ТЕХНИКЧ, ЦАХИЛГААНЧИН ажлын байранд таныг урьж байна.

Carrier брэндийн БОСОО эйр кондишн нь 50–70 м², 70–100 м² хүртэлх талбайд төгс тохирно.📦 Хүргэлттэй | 🛠 Суурилуулалттай ...
22/06/2026

Carrier брэндийн БОСОО эйр кондишн нь 50–70 м², 70–100 м² хүртэлх талбайд төгс тохирно.

📦 Хүргэлттэй | 🛠 Суурилуулалттай | 📍 Монгол дахь албан ёсны борлуулагч

📲 77159999
🌐 www.seruun.mn
📨 [email protected]

Оффис, үйлчилгээний талбайн агааржуулалтын ухаалаг шийдэл — CARRIER брэндийн таазны эйр кондишн. Зуны халуун өдрүүдэд ая...
16/06/2026

Оффис, үйлчилгээний талбайн агааржуулалтын ухаалаг шийдэл — CARRIER брэндийн таазны эйр кондишн.

Зуны халуун өдрүүдэд ая тухтай, бүтээмжтэй орчныг бүрдүүлэх үүднээс "Сэрүүн Групп" танд дэлхийн агааржуулалтын системийн түүхийг бүтээгч, АНУ-ын алдартай Carrier брэндийн таазны эйр кондишныг санал болгож байна.

Төхөөрөмжийн давуу тал:

* Агаарын урсгалын ухаалаг хуваарилалт: Таазны эйр кондишн нь агаарыг 4 зүгт жигд үлээж, тасалгааны өнцөг булан бүрийг богино хугацаанд, ижил хэмд сэрүүцүүлнэ.

* Интерьерийн төгс шийдэл: Таазанд далд суурилагддаг тул орон зайг хэмнэж, ямар ч интерьерийн шийдэлд үл үзэгдэх мэт цэвэрхэн, минимал байдлаар зохицно.

* Талбайн уян хатан сонголт: Таны обьектын хэмжээнд зориулан 25м²-аас 100м² хүртэлх талбайг хөргөх өндөр бүтээмжтэй сонголтууд бэлэн худалдаалагдаж байна.

📲 77159999
🌐 www.seruun.mn
📨 [email protected]

Address

18 давхар, Eco International Tower , 1 хороо, Энхтайвны өргөн чөлөө, сүхбаатар дүүрэг улаанбаатар хот, Mонгол улс
Ulaanbaatar
13374

Alerts

Be the first to know and let us send you an email when Seruun Group posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Seruun Group:

Shortcuts

Share