23/07/2026
НУТГИЙН БУЯН ГРУПП ЗУРГАДУГААР САРЫН ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА🏆
Сэлбэ дэд төв орон сууцжуулах төслийн зургадугаар сарын аюулгүй ажиллагааны төлөвшлийн үнэлгээ гарч Нутгийн Буян Групп / Nutgiin Buyan Group-ийн ХАБЭАБО-ны баг шилдгээр шалгарч, шилжин явах цомын эзэн боллоо. 👏👏👏
Түүнчлэн энэ удаагийн ХАБЭАБО-ны багийн уулзалтаар үнэлгээний дүнг танилцуулахаас гадна фасад хийхэд ашиглах дүүжинт өргүүрийн аюулгүй байдлыг хангах, өдөр тутмын хяналтын хуудсыг хэрхэн ашиглах талаар зааварчилгаа өгч, санал солилцов.
🛡️ 2,265,986 хүн/цаг АЮУЛ ОСОЛГҮЙ
Сэлбэ хотын ХАБЭАБО-ны баг хамт олон бүтээн байгуулалтын талбайд аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, эрсдэлгүй ажилласаар байна.💪🏗️
#СэлбэХотынБаг #ХАБЭАБО #ЗургадугаарСарынШилдэгБаг #НутгийнБуянГрупп #СэлбэТөсөл