09/07/2026
🇲🇳Тулгар төр байгуулагдсаны 2235 жил,
🏛️ Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил,
🕊️ Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил,
🎉 Ардын хувьсгалын 105 жилийн түүхт ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан нийт харилцагч, хамтрагч, ажилтан, албан хаагчид болон Монголынхоо нийт ард иргэдэд УРАНГАН Групп-ийн хамт олноос баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье. 🇲🇳✨
🐎 Монгол төрийн сүр хүч, үндэсний өв соёл, ёс заншлаа эрхэмлэн дээдэлж, төрт ёсоо хүндэтгэн, эв нэгдэл 🤝, бахархлаа ❤️ эрхэмлэн дэлгэрүүлдэг энэхүү түүхэн баярын өдрөөр Та бүхэндээ элгээрээ энх амгалан, 🏡 төрлөөрөө түвшин амгалан байж, аз хийморь ✨, эрүүл энх 💙, ажил үйлс тань 📈 өөдрөг бүтэмжээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.
🎊 Сайхан наадаарай! 🇲🇳🐎🏹🥛🌾