23/07/2026
"Гангоо Архитектс энд Инженерс" ХХК үүсгэн байгуулагдсаны 12 жилийн ой тохиож байна. Архитектур, инженерчлэлийн салбарт чанар, хариуцлага, мэргэжлийн ёс зүйг эрхэмлэн 12 жилийн хөгжлийн замналыг хамтдаа бүтээлцсэн нийт харилцагч, түнш байгууллага, хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Өнгөрсөн амжилтаа бататгаж, ирээдүйн үнэ цэнийг хамтдаа бүтээх үйлсэд бид тууштай, хариуцлагатайгаар ажиллах болно.