Барилгачин Батсүх

Барилгачин Батсүх Барилга барина гэдэг нь хүн төвтэй, эдийн засагт түшиглэсэн, хууль дүрмэнд суурилсан, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа юм...

Барилга, Үл хөдлөх хөрөнгийн салбар...

08/05/2026

Амины орон сууц худалдан авах, барих гэж байгаа төлбөрийн чадвартай иргэдэд зориулан Амин орон сууц, барилгын материал, бүтээгдэхүүн, инженерийн шийдэлээ санал болгоорой. 👍
Иргэд, олон нийтийн хүсэлтээр "Амины орон сууц ЭКСПО"-г 2026 оны 5-р сарын 15-17 өдрүүдэд Барилгачин худалдааны төвд зохион байгуулах гэж байна.
Хаус байшин барих, дулаан алдагдлыг бууруулах, засвар шинэчлэл хийх, инженерийн дэд бүтэц болон халаалтын системээ шинэчлэх, материал авах... хүн бүрд бүх шийдлийг нэг дороос авах боломжийг бүрдүүлнэ.
ОРОЛЦОГЧ БҮРТГҮҮЛЭХ линк: https://forms.gle/CmRvAWH586AKoK4PA
Холбоо барих: 77113333, 99907816, 88837777
Дэлгэрэнгүйг ====>>> https://www.barilga.mn/n/35211
🚀 Хэзээ: 2026 оны 5-р сарын 15-17
📌 Хаана: Барилгачин худалдааны төв
☎️77113333, 99907816, 88837777

АМИНЫ ОРОН СУУЦАНД НАРНЫ ПАНЕЛЬ СУУРИЛУУЛЖ,ИЛҮҮДЭЛ ЦАХИЛГААНАА СҮЛЖЭЭНД БОРЛУУЛАХ ЗӨВЛӨМЖ (хадгалаад аваарай.)1. ХЭРХЭН ...
07/05/2026

АМИНЫ ОРОН СУУЦАНД НАРНЫ ПАНЕЛЬ СУУРИЛУУЛЖ,
ИЛҮҮДЭЛ ЦАХИЛГААНАА СҮЛЖЭЭНД БОРЛУУЛАХ ЗӨВЛӨМЖ (хадгалаад аваарай.)
1. ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?
Нарны панель → Инвертер → Гэрийн хэрэглээ → Илүүдэл цахилгаан түгээх сүлжээнд
Өдрийн цагаар үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүч эхлээд таны гэрийн хэрэглээг хангаж, илүүдэл нь төвийн түгээх сүлжээнд нийлнэ.
2. ЯМАР ЧАДАЛ ТОХИРОМЖТОЙ ВЭ?
3 кВт - Бага хэрэглээтэй айл
4,000–5,000 кВт.ц/жил
5 кВт - Жижиг амины орон сууц
6,500–8,000 кВт.ц/жил
8 кВт - Цахилгаан хэрэглээ өндөр айл
10,000–12,500 кВт.ц/жил
10 кВт - Том байшин
13,000–16,000 кВт.ц/жил
Ихэнх айлд 5–8 кВт-ын on-grid систем тохиромжтой.
3. ИЛҮҮДЭЛ ЦАХИЛГААНЫ ТАРИФ
06:00–17:00
285 төг/кВт.ц
17:00–22:00
300 төг/кВт.ц
Тариф нь НӨАТ-гүй.
4. 20 кВт ХҮРТЭЛ ХОЛБОЛТЫН ҮЙЛ ЯВЦ
1. Хялбаршуулсан хүсэлт гаргана.
2. Түгээх байгууллага холбох боломжийг 5 ажлын хоногт судалж, хариу мэдэгдэнэ.
3. Угсралтын дараа газар дээр нь 3 ажлын хоногт шалгалт хийж, шаардлага хангасан эсэхийг баталгаажуулан тоолуурт лац тавина.
4. Шаардлага хангасан тохиолдолд 3 ажлын хоногт гэрээнд нэмэлт оруулж, сүлжээнд холбоно.
20 кВт хүртэл — хялбаршуулсан журам
5. ТЕХНИКИЙН ХАМГИЙН ЧУХАЛ ШААРДЛАГА
Панелийг өмнө зүг рүү, сүүдэр багатай байрлуулах
On-grid эсвэл hybrid инвертер сонгох
Хоёр чиглэлтэй тоолууртай байх
Газардуулга, аянга хамгаалалт, SPD хамгаалалттай байх
Сертификаттай тоног төхөөрөмж, туршлагатай тусгай зөвшөөрөлтэй гүйцэтгэгч сонгох
6. 5 кВт СИСТЕМИЙН ЖИШЭЭ ТООЦОО
Жилийн үйлдвэрлэл: 7,000 кВт.ц
Өөрөө хэрэглэсэн: 4,200 кВт.ц буюу 60%
Сүлжээнд нийлүүлсэн: 2,800 кВт.ц буюу 40%
Илүүдэл борлуулалтын орлого:
2,800 × 285 = 798,000 төг/жил
Үүн дээр өөрийн хэрэглээний цахилгааны хэмнэлт нэмэгдэнэ.
7. МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨМЖ
Эхний ээлжинд өөрийн хэрэглээг хангах хэмжээний 5–8 кВт-ын on-grid системээс эхлэх нь хамгийн зөв. Батерейгүй систем нь хөрөнгө оруулалт багатай, өгөөж өндөртэй. Дараа нь хэрэглээ нэмэгдвэл hybrid инвертер + battery шийдэл рүү өргөтгөж болно.
Эх сурвалж:
Эрчим хүчний сайдын 2026.03.02-ны А/42 тушаал;
ЭХЗХ-ны 2021.06.24-ний 390 дүгээр тогтоол.

АМИНЫ ОРОН СУУЦ ЭКСПО 2026 оны 5 сарын 15-17-нд БАРИЛГАЧИН худалдааны төвд болно.

АМИНЫ ОРОН СУУЦ БАРИХ ИРГЭНД ЗОРИУЛСАН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨГӨӨ  👍Амины орон сууц барихдаа зөвхөн “байшин барих” гэж харах би...
05/05/2026

АМИНЫ ОРОН СУУЦ БАРИХ ИРГЭНД ЗОРИУЛСАН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨГӨӨ 👍
Амины орон сууц барихдаа зөвхөн “байшин барих” гэж харах биш, газраа зөв үнэлж, зураг төслөө мэргэжлийн хийлгэж, төсвөө бодитой тооцож, чанартай гүйцэтгүүлэх нь хамгийн чухал. Дараа нь засахад хамгийн их зардал гардаг алдаа ихэвчлэн суурь, дулаалга, ус тусгаарлалт, халаалт, бохирын систем, зураг төсөлгүй гүйцэтгэлээс үүсдэг.
1. Газраа эхлээд шалга
Байшин барихын өмнө газрынхаа **зориулалт, гэрчилгээ, кадастр, хөрсний нөхцөл, үерийн эрсдэл, зам орц гарц, цахилгаан болон инженерийн шугам сүлжээний боломжийг** заавал шалгана. Нам дор, ус тогтдог, хөрс сул, гүний ус ойр газар бол суурь болон ус тусгаарлалтын зардал нэмэгдэнэ.
2. Инженер геологийн дүгнэлт хийлгэ
“Жижиг байшин учраас геологи хэрэггүй” гэж үзэх нь том эрсдэл. Геологи хийлгэснээр хөрсний даац, хөлдөлтийн гүн, гүний ус, суурийн төрөл, суурийн гүн, суулт өгөх эрсдэл тодорхой болно. Геологигүй баривал суурь хагарах, хана цуурах, шал суух, хаалга цонх гажих эрсдэлтэй.
3. Зураг төсөлгүй барьж болохгүй
Амины орон сууцанд дараах зураг төсөл зайлшгүй хэрэгтэй.
Зураг төсөл бол зардал биш — алдаанаас хамгаалах хамгийн чухал хөрөнгө оруулалт юм.
4. Төсвөө бодитой тооц
Зөвхөн “м²-ийн үнэ”-ээр төсөв гаргах нь буруу. Нийт төсөвт зураг төсөл, зөвшөөрөл, геологи, суурь, хана, дээвэр, цонх, хаалга, дулаалга, цахилгаан, сантехник, халаалт, бохир, гадна тохижилт, тээвэр, ажиллах хүч бүгд орно. Заавал 10–15 хувийн нөөц төсөв төлөвлөх хэрэгтэй.
5. Суурь, дулаалга, дээвэр дээр бүү хэмнэ
Амины орон сууцны чанарыг хамгийн их тодорхойлдог хэсэг нь суурь, дулаалга, цонх, дээвэр, ус тусгаарлалт юм. Эдгээр дээр хэмнэвэл дараа нь халаалтын зардал өсөх, чийг хөгц үүсэх, дээвэр гоожих, суурь цуурах эрсдэлтэй.
6. Инженерийн системээ эхнээс нь төлөвлө
Халаалт, цэвэр ус, бохир ус, цахилгаан, агаар сэлгэлт, газардуулга, аянга хамгаалалт, интернет, камер, гадна гэрэлтүүлэг зэргийг зураг дээр нэг мөр шийдэх хэрэгтэй. Ялангуяа бохирын систем, септик, худаг, ус зайлуулах налууг “дараа болно” гэж орхиж болохгүй.
7. Гүйцэтгэгчээ зөв сонго
Зөвхөн хямд үнэ санал болгосон хүнээр бариулах нь эрсдэлтэй. Гүйцэтгэгчээс өмнө нь хийсэн ажил, инженер техникийн баг, гэрээ байгуулах эсэх, үнийн задаргаа, ажлын график, баталгаат хугацаа, хариуцлагын нөхцөл зэргийг шалгана.
Гэрээнд дараах зүйлсийг заавал тусга:
ажлын хэмжээ, үнэ, төлбөрийн хуваарь, хугацаа, материалын чанар, үе шатны хяналт, алданги, баталгаа, маргаан шийдвэрлэх нөхцөл.
8. Барилгын үе шат бүр дээр хяналт хий
Далд ажил бүрийг зураг авч, актжуулж баталгаажуулна. Ялангуяа суурийн арматур, бетон цутгалт, ус тусгаарлалт, дулаалга, цахилгааны далд кабель, сантехникийн хоолой, шалны халаалт, дээврийн үе давхарга, газардуулга, бохирын шугам зэргийг дараа нь харах боломжгүй учраас заавал баримтжуулна.
9. Хамгийн их гардаг алдаанууд
* Геологи хийлгэхгүй байх
* Зураг төсөлгүй барих
* Суурийн тооцоо буруу хийх
* Ус тусгаарлалт орхих
* Дулаалга дутуу хийх
* Цонх буруу суулгах
* Агаар сэлгэлт төлөвлөхгүй байх
* Бохирын налуу буруу хийх
* Газардуулга хийхгүй байх
* Гүйцэтгэгчтэй гэрээгүй ажиллах
* Төлбөрийг эхэнд нь ихээр өгөх
* Далд ажлыг хүлээж авахгүй дарах
Иргэнд өгөх хамгийн чухал зөвлөмж
Газраа судал. Геологи хийлгэ. Зураг төслөө бүрэн гаргуул. Төсвөө бодитой тооц. Чадьарлаг гүйцэтгэгч сонго. Гэрээ байгуул. Үе шат бүр дээр хяналт хий. Далд ажлаа баримтжуул.
Зөв төлөвлөсөн амины орон сууц бол зөвхөн амьдрах байр биш — олон жилийн турш үнэ цэнээ хадгалах, тав тухтай, эрүүл, аюулгүй хөрөнгө юм.
Амины Орон Сууц экспо 2026 оны 5 сарын 15-17-нд БАРИЛГАЧИН худалдааны төвд болно.
Бүртгүүлэх: https://forms.gle/CmRvAWH586AKoK4PA
Дэлгэрэнгүй мэдээллийг: 77113333, 99907816, 88837777
https://www.barilga.mn/n/35204

🏠 “АМИНЫ ОРОН СУУЦ ЭКСПО”-д ОРОЛЦОГЧДОДТАТГАЛЗАХЫН АРГАГҮЙ САНАЛ 🤩“Sales + Marketing + Lead” багц  📈1. Үзэсгэлэнгийн тал...
05/05/2026

🏠 “АМИНЫ ОРОН СУУЦ ЭКСПО”-д ОРОЛЦОГЧДОД
ТАТГАЛЗАХЫН АРГАГҮЙ САНАЛ 🤩
“Sales + Marketing + Lead” багц 📈
1. Үзэсгэлэнгийн талбай: Бүтээгдэхүүн, үйлчилгээ, шийдлээ зорилтот хэрэглэгчдэд шууд танилцуулах боломж.
2. Barilga.mn сурталчилгаа: Оролцогч байгууллагын танилцуулга, бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг Barilga.mn болон сошиал сувгаар түгээх боломж.
3. Сошиал идэвхжүүлэлт: Экспогийн өмнө болон үеэр нэгдсэн пост, story, reel, live mention-д хамруулах.
4. Сургалт семинар, тайзны танилцуулга: Оролцогч байгууллага сургалт семинар зохион байгуулах, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ тайзан дээр танилцуулж хэрэглэгчдэд хүргэх боломж.
5. Сэтгүүлд мэдээлэл байршуулах: “АМИНЫ ОРОН СУУЦ ЭКСПО” сэтгүүлд мэдээлэл байршуулах
6. Зорилтот худалдан авагчтай уулзах: Амины орон сууц худалдан авах, барих гэж буй иргэд төлбөрийн чадвартай байдаг ба бэлэн мөнгөөр худалдан авалт хийдэг.

“АМИНЫ ОРОН СУУЦ ЭКСПО” 5-р сарын 15–17-ны өдрүүдэд “Барилгачин” худалдааны төвд зохион байгуулах гэж байна.
Тус үзэсгэлэн нь гэр, байшингийн дулаан алдагдлыг бууруулах, засвар шинэчлэл хийх, инженерийн дэд бүтцээ сайжруулах, халаалтын системээ шинэчлэх, мөн орчин үеийн амины орон сууц барихаар төлөвлөж буй иргэдэд зориулсан цогц шийдлүүдийг нэг дороос танилцуулах боломжийг бүрдүүлж буйгаараа онцлог юм.
Ерөнхий зохион байгуулагч:
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
Хамтран зохион байгуулагч
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
Барилгын хөгжлийн төв
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ
Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо
Амины орон сууцны инновац хөгжлийн төв
Mongolian Green Building Council
БАРИЛГАЧИН худалдааны төв
Бүртгүүлэх: https://forms.gle/CmRvAWH586AKoK4PA
Дэлгэрэнгүй мэдээллийг: 77113333, 99907816, 88837777
https://www.barilga.mn/n/35204

Иргэд, олон нийтийн хүсэлтээр “Амины орон сууц 2026” амины орон сууцны үзэсгэлэнг 2026 оны 5-р сарын 15-17 -ны өдрүүдэд ...
30/04/2026

Иргэд, олон нийтийн хүсэлтээр “Амины орон сууц 2026” амины орон сууцны үзэсгэлэнг 2026 оны 5-р сарын 15-17 -ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Тус үзэсгэлэн нь гэр, байшингийн дулаан алдагдлыг бууруулах, засвар шинэчлэл хийх, инженерийн дэд бүтцээ сайжруулах, халаалтын системээ шинэчлэх, мөн орчин үеийн амины орон сууц барихаар төлөвлөж буй иргэдэд зориулсан цогц шийдлүүдийг нэг дороос танилцуулах боломжийг бүрдүүлж буйгаараа онцлог юм.
Амины орон сууц, барилгын материал, инженерийн дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч, ландшафт тохижилт, зураг төсөл, ногоон санхүүжилт зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудыг оролцохыг урьж байна...

Бүртгүүлэх: https://forms.gle/CmRvAWH586AKoK4PA
Дэлгэрэнгүй мэдээллийг: 99907816

https://www.barilga.mn/n/35204

BARILGA EXPO Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн босгон дээр 39 дэх удаагийн “BARILGA EXPO” үзэс...
24/04/2026

BARILGA EXPO
Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн босгон дээр 39 дэх удаагийн “BARILGA EXPO” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнд барилгын салбарт тэргүүлэгч 20 гаруй орны 400 орчим аж ахуйн нэгж, байгууллага оролцож байна.

23/04/2026

Гадаад дотоодын 400 гаруй ААН компаниуд оролцож байна 👍 🇧🇶🇨🇳🇨🇦🇩🇪🇭🇰🇳🇱🇰🇷🇾🇪🇺🇸🇯🇵🇲🇦🇺🇦🇷🇺🇭🇺🇫🇷🇷🇼
🇲🇳 Монгол Улсын барилгын салбарт шинэ материал, дэвшилтэт технологи нэвтрүүлэгчид, шинэ орон сууцны төсөл хэрэгжүүлэгчид, амины орон сууц-дэд бүтцийн гүйцэтгэгчид, сэргээгдэх эрчим хүч-шинэ технологийн нийлүүлэгчид, үйлдвэрлэгчид ... гээд шилдэгүүд нэг дор цугларна. 🤩
BARILGA EXPO

BARILGA EXPO
21/04/2026

BARILGA EXPO

Барилгын материалын чанар аюулгүй байдлын асуудлаар ХББОСЯамны  Барилга, барилгын материалын бодлого зохицуулалтын газры...
21/04/2026

Барилгын материалын чанар аюулгүй байдлын асуудлаар ХББОСЯамны Барилга, барилгын материалын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Мөнхтөр, Барилга барилгын материалын хэлтсийн дарга Д.Батзориг нартай салбарын төрийн бус байгууллагын удирдлагууд уулзаж, барилгын материалын ханган нийлүүлэлт, чанар аюулгүй байдалд тулгамдаж буй асуудлын талаар уулзаж ярилцсан...

Барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бодлогын дэмжлэг байхгүй, Замын үүд дэх улсын хилээр чанаргүй хулхи материал ямар ч хяналтгүй, татвар төлөхгүйгээр, хямд үнээр орж ирж байгаа нь дотоодын барилгын материалын үйлдвэрлэл импортын барилгын материалтай өрсөлдөх боломжгүй болжээ.
Дотоодод үйлдвэрлэл эрхлэхэд газар авна, барилга барих зөвшөөрөл-техникийн нөхцөл авна, үйлдвэрийн барилга барина, тоног төхөөрөмж суурилуулна, мэргэжлийн технологич ажилтнуудаа бэлтгэнэ, түүхий эд татна, зөвшөөрөл тохирлын гэрчилгээ авна, бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ, хадгална тээвэрлэнэ, маркетинг борлуулалт хийнэ, цалин өгнө, ХХОАТ - НДШ төлнө, НӨАТ - ААНОАТ - НДШ төлнө … гээд маш их шат дамжлага, зардал гаргаж байж үйлдвэрлэл эрхлэхээр бизнесийн хувьд ямар ч ашиггүй болж байна.
Албан ёсны дистрибьютерууд Гаалийн татвар-НӨАТ төлнө, тээвэрлэнэ-хадгална, маркетинг борлуулалт хийнэ, цалин өгнө, ХХОАТ - НДШ төлнө, НӨАТ - ААНОАТ - НДШ төлнө.
Харин Замын-Үүд боомтоор орж ирж байгаа барилгын материал нь карго буюу түүвэр ачаатай машинаар гаальд мэдүүлэхгүй, оруулж ирж байна.
Эрүүл мэнд амь насанд эрсдэлтэй, барилга байгууламжийн чанарт муугаар нөлөөлдөг чанаргүй, хулхи хуурамч маш олон материал импортоор орж ирж байна. Цахилгааны зэс голтой утасны зэсийн орцыг багасгаж байна, стандартын шаардлага хангахгүй - хортой бодис агуулсан засал чимэглэл - сантехникийн материалууд байна, шатамхай-хорт хий ялгаруулдаг хавтан, цахилгаан-засал-сангийн маш их материал байна.
Барилга обьектод гал гарах, ус алдах, өнгө үзэмж алдах, иргэд өвчлөх, хорт хавдар тусах зэрэг олон эрсдэлийн шалтгаан нь чанаргүй хулхи барилгын материалаас болж байна.
Стандартын шаардлага хангахгүй чанаргүй хулхи материалуудыг хэн дуртай нь зарж борлуулж, олон хууль дүрэм зөрчиж, олон нийтийг хохироож байгааг хэн ч тоохгүй хариуцлага хүлээлгэхгүй байна.
Барилгад нэг л чанаргүй барилгын материал ороход тухайн барилгыг чанаргүй, эрсдэлтэй барилга болгодог.
ХББОСЯаманд Барилгын материалын чанал аюулгүй байдлыг хангах тогтолцоог бий болгох ажлын хэсэг байгуулан ажиллах саналыг тавьлаа

17/02/2026

САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ \.o./

16/02/2026

Дуустал нь үзвэл ойлгох юм байна... 😁

Address

Баянгол дүүрэг 20-р хороо, Сонсголонгийн зам, БАРИЛГАЧИН худалдааны төв
Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Барилгачин Батсүх posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share