"Жонон Болд” ХХК нь 2013 оноос
Хиймэл Нуур , Хүрхрээ Цөөрөм, Чулуун хана өрлөг , Өндөржилт тэгшилгээ, ногоон байгууламжийн чиглэлээр суралцаж ажиллаж мэргэжлийн туршлага эзэмшсэн баг хамт олон монгол орныхоо зах зээлд өөрсдийн нөөц бололцоог сорихоор сэтгэл санаа нэгдэн тус компаныг 2020 онд үүсгэн байгуулав.
Үүсгэн байгуулсан богино хугацаанд удирдлагын оновчтой менежмент, марктингийн зөв бодл
огын үндсэн дээр захиалагч харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүн хүлээлгэн өгч хэрэглэгчидийн итгэлтэй түнш болоод байна.
Үүнээс улбаалан цаашид бизнесийн салбартаа тэргүүлэгч компани болох зорилт тавин ажиллаж байна.
Бид бүхний ажлын амжилт, гэр бүлийн аз жаргал, хайр, инээмсэглэл нь хүрээлэн байгаа орчны тав тух гадна тохижилтын шийдлээс шууд хамааран оршдог билээ. Тиймээс бид сэтгэлийн тэр л дулаан орчныг бүрдүүлэхийн тулд олж авсан мэдлэг, туршлага, шинийг эрэлхийлсэн судалгааны дүнд дэлхийн жишигт нийцсэн төгс шийдлийг танд санал болгож байна.