29/08/2023
🏗БУГАТ ВИЛЛА ТӨСЛИЙН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ТАНИЛЦУУЛГА.
Барилга байгууламжийн чанар, аюулгүй байдал нь тухайн барилга байгууламжийн зураг төслийн боловсруулалт, шийдэл, барилга угсралтын ажлын чанар гүйцэтгэл, барилгын материалын чанараас хамгийн их шалтгаалдаг. Тиймээс та бүхэн аливаа үл хөдлөхийг худалдан авахдаа барилгын материал чанарыг сайтар судалж авахыг анхаарах хэрэгтэй❗️
Манай төслийн барилгын материалууд:
💧ЦЭВЭР УСНЫ СИСТЕМ:
Герман стандартын халдаг кабелтай хуванцар хоолой.
Цэвэр усны шугам нь нэгдсэн байдлаар төлөвлөгдсөн бөгөөд 50-60 жилийн нөөцтэй, 80 метрийн гүний худгаас ундны усны шаардлага хангасан цэвэр усыг нэгдсэн байдлаар айл болгонд олгож байгаа. Герман улсын халдаг кабелтай хуванцар хоолойг 3 метрийн гүнд суурилуулсан. Энэхүү шугам нь хөлдөхгүй, нян бактери тээхгүй, зэвэрдэггүй, бат бөх чанартай бүтээгдэхүүн юм.
💢БОХИРЫН СИСТЕМ:
Германы GRAF болон ОХУ-ын ЮНИЛОС брэндийн 2 төрлийн бохирын системийг ашигласан. Дээрх 2 брэнд нь бохирыг 98% цэвэршүүлдэг, био цэвэрлэх байгууламжууд юм. Дээрх системүүд нь үнэргүй, хөлдөхгүй бөгөөд монгол улсад мөрдөгдөж буй байгаль орчинд нийлүүлэх бохир усны MNS 4943.2015 стандартыг бүрэн хангасан. Айл болгон бие даасан бохирын системтэй бөгөөд 3метрийн гүнд суулгасан.
💢ЦАХИЛГААНЫ УТАС:
БНСУ-ын KOREA CABLE брэндийн цахилгааны утас.
ОУ-н ISO9001 чанарын стандартын шаардлага хангасан, зэс голтой цахилгааны утас ашигласан. Цахилгааны монтаж нь далд шийд, гал хамгаалагч, Орос аянга зайлуулагчтай.
💢ХАЛААЛТЫН СИСТЕМ:
ОХУ-ын РЭССИ брэндийн пааран халаалтын систем.
Агаар хуурайшуулахгүй, галын аюулгүй, цахилгаан бага зарцуулдаг, дулаан ялгаруулалт өндөр, хүчил төрөгч шатаахгүй, өрөө тасалгаа бүрийн дулааныг өөр өөр температураар тохируулах боломжтой, ухаалаг удирдлагатай халаалтын систем юм.
💢ГАДНА ФАСАД:
Японы алдарт NICHIHA брэндийн фасад.
SELF CLEANING системтэй эко чулуун гадна өнгөлгөөний хавтан юм. Тус хавтангийн өөрийгөө цэвэрлэх систем нь ханын гадаргууд тогтсон тоос шороог борооны усаар угаах зарчмаар явагдана. Өнгөө 50-60 жилийн хугацаанд алдахгүй.
💢ГАДНА ХАНА:
Монголын 375-н МАК Евро блок.
Дулаан дамжуулалт -λ=0,09-0,13 Вт/м°С учир дулаан
хадгалах чанар сайн. (–40 +40˚-ийн хэмд) Евро блок нь
400-500кг/м³ нягттай учраас ердийн бетоноос 5 дахин
хөнгөн хэдий ч ачаа даах бүрэн чадвартай.
“Евроблок”-ийн сүвэрхэг мөн вакуумжсан хийт бөмбөлөгт бүтэц нь дуу чимээг маш сайн тусгаарлаж өгдөг. (Rw=40-50 dB) Евро блок нь 100% байгалийн эрдэст материалаас бүрдсэн ба шатддаггүй, галыг дэмждэггүй, ингэснээр барилгын бусад хэсэгт гал тархахаас хамгаалах чадвартай.
💢ГАДНА ХААЛГА:
ОХУ-н TOREX брэндийн төмөр хаалга:
Оросын Сибирийн -60° хэмийн хүйтэнд тэсвэртэй ган хаалга нь
хүйтэн, дулаан үл дамжуулах технологитой. Хавтасны зузаан нь
12см, Коробка зузаан нь 16 см, 5 давхар дулаалгатай, нягтруулагч 3 давхар резинтэй, 1,5 мм ган төмрөөр хийгдсэн.
4 зэрэглэлийн 2 цоожтой, нугасны хамгаалалттай, нэмэлт дуу
тусгаарлагчтай.
💢ДЭЭВЭР:
БНСУ-ЫН JASCO брэндийн чулуун гадаргуутай металл дээвэр:
Байгалийн чулуун гадаргуутай металл дээвэр нь гоёмсог
загвартай, өнгө алдахгүй, бат бөх, дулаалга сайтай, галд шатахгүй, цаг уурын аль ч нөхцөлд тэсвэртэй.
💢ШИЛЭН ФАСАД:
Беларусын ALUTECH брэндийн ALT F50 шилэн фасад.
ISO:9001 евро стандартын шаардлага хангасан дулаан алдагдал хамгийн бага, тунгалаг, аюулгүй бат бөх, хатаалгатай шил тул хагарвал бутарч хагардаг.
💢ЦОНХ:
Монголын ЦОНХ КОНСТРАКШН 3 давхар цонх:
3 давхар дулаан шилэн багцтай цонх 0,80м2С/Вт < их буюу /Т1/
түвшинд монгол улсад тавигдаж буй хамгийн дээд үзүүлэлтийг
хангасан дулаан алдагдал хамгийн бага. Нарны гэрэлд өнгө
алддаггүй, байгалийн үзэгдэл, цас, бороо болон тоос шороонд
тэсвэртэй, ахуйн цэвэрлэгээний бодисоор угааж цэвэрлэж
болно.