28/06/2026
Энэ хоёр хоолой гаднаасаа хоёулаа атираат харагдаж байгаа ч бүтцийн хувьд өөр ангилалын бүтээгдэхүүн юм.
1.Нэг ханатай атираат HDPE хоолой (Single Wall Corrugated)
a.Дотор тал нь мөн атираатай.
b.Ихэвчлэн дренаж, кабель хамгаалалт, хөнгөн ус зайлуулах зориулалттай.
c.Жин бага, уян хатан.
d.Ихэнхдээ жижиг, дунд диаметртэй
үйлдвэрлэгддэг.
➡️ Гол зорилго нь уян хатан байдал.
2.Давхар ханатай атираат HDPE хоолой (Double Wall Corrugated)
a.Гадна тал атираатай.
b.Дотор тал гөлгөр.
c.Борооны ус, ариутгах татуурга, уурхайн дренаж зэрэгт ашигладаг.
d.Том диаметртэй үйлдвэрлэхэд тохиромжтой.
➡️ Гол зорилго нь өндөр цагираг хатуулга их даац их авна. (Ring Stiffness)
📍📍📍Хамгийн чухал асуулт ???
Аль нь гадна ачаалал илүү даах вэ?
Энд нэг чухал зүйл бий.
Хэрэв:
хоёулаа SN8,
хоёулаа DN300,
ижил HDPE материалаар үйлдвэрлэгдсэн бол
давхар ханатай (2-р зураг) хоолой ерөнхийдөө илүү их гадна ачаалал даана.
📍📍📍Яагаад?
Инженерийн хувьд:
▶️Давхар ханатай бүтэц нь инерцийн момент (Second Moment of Area)-ыг ихэсгэдэг.
▶️Дотор гөлгөр ханатай учир ачааллыг жигд хуваарилдаг.
▶️Гадна атираа нь хөрсний даралтыг тараан хүлээж авдаг.
▶️Иймээс нэгж жинд ногдох бат бөх чанар нь ихэвчлэн өндөр байдаг.
⁉️"Адил даралттай бол?"
Хэрэв "адил даралт" гэж SN8 = SN8 гэсэн утгаар авч үзвэл :
📌Гадна ачаалал даах чадвар нь онолын хувьд ойролцоо байна.
📌Учир нь хоёулаа лабораторийн туршилтаар 8 kN/m² цагираг хатуулаг хангасан гэсэн үг.
✅️✅️✅️ Гэвч бодит ашиглалт дээр:
🎯Давхар ханатай хоолой хэлбэрээ удаан хадгалдаг.
🎯Дотор урсгал нь илүү сайн.
🎯Том диаметр дээр хэлбэрийн тогтвортой байдал илүү байдаг.
🎯Тиймээс инженерүүд ихэнхдээ давхар ханатай HDPE хоолойг сонгодог.
⁉️Хэрэв сонголт:
DN300 Single Wall SN8 /Дан ханатай/
DN300 Double Wall SN8 /Давхар ханатай/
гэсэн байвал, давхар ханатай HDPE хоолойг сонгох нь зөв. Учир нь:
💪Гадна ачаалалд илүү тогтвортой.
💪Ус дамжуулах гидравлик үзүүлэлт илүү сайн.
💪Томоохон инженерийн шугам сүлжээнд илүү өргөн хэрэглэгддэг.
💪Урт хугацааны ашиглалтын үед хэв гажилтыг илүү сайн даадаг.
Бүх төрлийн HDPE хоолой, HDPE холбох хэрэгсэл болон HDPE наах машины худалдаа
📌 20мм–1200мм хүртэлх бүх төрлийн:
▪ HDPE даралтын хоолой
▪ Ус хангамжийн хоолой
▪ Electrofusion холбох хэрэгсэл
▪ Butt Fusion холбох хэрэгсэл
▪ HDPE тулгаж болон муфтлэж наах машин
▪ Дагалдах тоног төхөөрөмж, аксессуар
Манай давуу тал:
✔ Чанартай, стандартын бүтээгдэхүүн
✔ Мэргэжлийн зөвлөгөө, сонголт
✔ Тогтмол нийлүүлэлт
✔ Түргэн шуурхай үйлчилгээ
✔ Томоохон төсөл болон хувь хэрэглээнд нийлүүлнэ
📲 Утас: (976) 9585 5388
🚚 Хот дотор хүргэлттэй
🚛 Хөдөө орон нутгийн унаанд найдвартай дайж явуулна
📍 Facebook: Fb.com/hdpeMongolia
🔹 Бат бөх чанар — Урт хугацааны шийдэл 🔹
#УсныШугам #ДаралтынХоолой See