22/05/2026
☀️ ЗУНЫ БЕТОН ЦУТГАЛТАНД ЮУ АНХААРАХ ВЭ?
Зуны улиралд өндөр температур, хүчтэй нарны нөлөөгөөр бетон дахь ус хурдан ууршиж, бэхжилтийн процесс алдагдах эрсдэлтэй байдаг. Иймээс дараах зүйлсийг анхаарах шаардлагатай:
1. Сэрүүн цагт цутгалт хийх
⏰ Өглөө эрт эсвэл оройн сэрүүн цагийг сонгох нь тохиромжтой. Хэт халуун үед цутгалт хийхээс зайлсхий.
2. Бетоны температурыг хянах
🌡 Бетон хэт халуун байх нь усны ууршилтыг нэмэгдүүлдэг тул шаардлагатай үед сэрүүн ус, тохирох технологи ашиглана.
3. Усны ууршилтаас хамгаалах
💧 Гадаргууг хэт хурдан хатахаас сэргийлж:
Ус шүрших, чийг хадгалах хамгаалалтын материал хэрэглэх
4. Нар болон салхинаас хамгаалах
☀️💨 Хүчтэй нар, салхи нь гадаргуугийн чийгийг хурдан алдагдуулдаг тул хамгаалалах шаардлагатай.
5. Цутгалтын дараах арчилгаа хийх
📅 Эхний 3–7 хоногийн арчилгаа хамгийн чухал.
Бетоныг тогтмол чийгтэй байлгах нь бат бөх чанарт шууд нөлөөлнө.
6. Нэмэлт ус дур мэдэн хийхгүй байх
❌ Зуурмагийг шингэлэх зорилгоор ус нэмэх нь:
Бат бэхийг бууруулна, ан цав үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлнэ, бүтцийн чанарт сөргөөр нөлөөлнө
Чанартай бетон зөвхөн цутгалтаас бус, зөв арчилгаанаас эхэлдэг.
"UB Concrete Group" нь Олон улсын стандартад нийцсэн өндөр чанартай бетон зуурмаг болон элс, хайрга дайргыг түргэн шуурхай нийлүүлнэ.
☎️ Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 7577-5888, 8585-6868
📍 Байршил: ХУД, Нисэхээс морингийн даваа орох замд шинэ цэвэрлэх байгууламжийн чанх урд