05/10/2024
Цонх хэдэн давхар шилтэй байвал илүү тохиромжтой вэ?
Нэг давхар шил нь ихэнхидээ тагтны хаалтагд илүү хэрэглэгддэг. Харин 2-3 давхар шилтэй байх нь ямар давуу талтай байдаг вэ?
1. Эрчим хүч буюу цахилгаан зарцуулалтыг хэмнэх. Эрчим хүчний хэмнэлтийн хувьд та гэр хороолол, зуслангийн газарт, шалны халаалт эсвэл түлшийг тодорхой хувиар хэмнэх боломжтой
2. Өвлийн улиралд дулаан, зун сэрүүн гэрийн температурыг сайжруулна. Үүний үр дүнд бид халаалт, хөргөлтийн хэрэгцээг бууруулж чадна.
3. Давхар шилний гол давуу талуудын нэг дуу чимээ чимээг 60% бууруулах боломжтой. Ачаалал ихтэй зам, төмөр зам, нисэх онгоцны буудал зэрэг маш их чимээ шуугиантай газруудад дуу чимээг ихээхэн бууруулах боломжтой.
4. 2-3 давхар шилтэй цонхны рам нь 70х63мм, 70х79мм зэрэг стандартын дагуу өргөн, дулаан тусгаарлах чадвар сайтай, засвар үйлчилгээ, арчилгаа тун бага байдаг.
5. Манай орон эрс тэс уур амсгалтай учир цонхны гадна ханы зузаан 2,8 мм дээш камерын ханы зузаан 0,8 мм бүхий 5 камертай, 70 мм дээш хэмжээтэй 3 давхар шилтэй цонх хэрэглэх нь тохиромжтой. / MNS 5830:2007/
6. Байгалийн цаг уурын нөхцөлөөс шалтгаалан физик, химийн шинж чанараа алддаггүй, ус чийг салхины элэгдлийг даах чадвартай, галд тэсвэртэй, өнгө үзэмж сайтай, төрөл бүрийн өнгө загвар, хийцээр бүтээж үйлдвэрлэж болдгоороо 70мм рамтай хуванцар цонх илүү давуу талтай.
Ногоон цонх ХХК нь цонх, хаалга, тагтны хаалт зэргийг чанарын өндөр түвшинд мэргэжилийн баг хамт олон 3-5 жилийн батлагаатай хэрэглэгч танд хүлээлгэн өгөх болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 94006019, 91116630 утаснаас лавлах боломжтой. Үнийн санал чатаар авах бол коммент хэсэгт 1 гээд бичээрэй баярлалаа.