Өөрчилнө цаг нь болсон

Өөрчилнө цаг нь болсон ХҮН нам өөрчилнө нь цаг нь болсон. ХҮН-ын гишүүд дэмжигчдийн хуудас

УИХ-ЫН ГИШҮҮН П.ГАНЗОРИГ: ХХОАТ-ЫГ  ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ ХҮРТЭЛХ ДҮНД БҮРЭН ЧӨЛӨӨЛӨХ ЁСТОЙ. Татварын багц хуу...
31/01/2025

УИХ-ЫН ГИШҮҮН П.ГАНЗОРИГ: ХХОАТ-ЫГ ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ ХҮРТЭЛХ ДҮНД БҮРЭН ЧӨЛӨӨЛӨХ ЁСТОЙ.
Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын гишүүдээс бүрдсэн Ажлын хэсгээс татвар төлөгч аж ахуйн нэгж, иргэдийнхээ саналыг сонсох үе шаттай хэлэлцүүлгүүд зохион байгуулж байна ✍️
Энэ удаа “НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр (2025.01.30) Төрийн ордонд боллоо.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн П.Ганзориг Ажлын хэсгийн гишүүний хувиар оролцож, байр сууриа илэрхийллээ.
📌 Төр, засаг хөдөлмөрлөж байгаа иргэдээ дэмжих бодлого явуулах ёстой. Иймд ХХОАТ-ыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хүртэл дүнд бүрэн чөлөөлөх шаардлагатай. Үүнээс дээш хэсэгт нь үе шаттай бууруулах ёстой.
📌 Мөн бизнесүүдээ дэмжиж ажил олгогчоос төлж буй НДШ-ыг багадаа 2 хувиар буруулах зэргээр татварын дарамтыг буруулах хэрэгтэй.

Монгол Улсын Шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн өдрийн мэндийг дэвшүүлье
31/01/2025

Монгол Улсын Шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн өдрийн мэндийг дэвшүүлье

04/12/2024

П.Ганзориг: Экспортоо нэмэгдүүлэх нь зөв ч заавал “Дархан заацат газар”-т зам барьж, эко системийг нь сүйтгэж болохгүй

2024 оны аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үр дүнгийн тайлан, дүгнэлтийн хурлаа хий...
21/11/2024

2024 оны аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үр дүнгийн тайлан, дүгнэлтийн хурлаа хийлээ. Тус хуралд 21 аймаг, 9 дүүргийн намын хороодын дарга, төлөөлөл болон нэр дэвшигчид нийт 250 төлөөлөл оролцов.

Сэргэлэн овогтой Амарбаяр Хан -Уул Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3-р дугаар тойрог буюу Хан-Уул дүүрэгт "ХҮН на...
20/09/2024

Сэргэлэн овогтой Амарбаяр Хан -Уул Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3-р дугаар тойрог буюу Хан-Уул дүүрэгт "ХҮН нам"-аас нэр дэвшиж байна.
Хандивын данс:5041814438 хаан банк
Данс эзэмшигч: Сэргэлэн овогтой Амарбаяр
ХУВЬ ХҮН: 2,000,000 сая төгрөг хүртэл
- Гүйлгээний утга:
- Овог нэр
- Иргэний бүртгэлийн дугаар /e-mongolia-с авах/
- Хандивын эх үүсвэр /Цалин, хадгаламж гэх мэт/
- Утасны дугаар
БАЙГУУЛЛАГА: 10,000,000 сая төгрөг хүртэл
- Гүйлгээний утга:
- Байгууллагын нэр
- Регистрийн дугаар
- Хандивын эх үүсвэр /Бизнесийн орлого гэх мэт/
Хандивын эх үүсвэрээ цалин, хадгаламж, бизнес орлого, тэтгэвэр гэх мэтээр заавал тодорхойлон бичээрэй. Гүйлгээний утга дутуу эсвэл буруу байвал таны хандив буцаагдана.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд ХҮН намаас 12-р тойрог буюу Налайх дүүрэгт нэр дэвшигчид.
18/09/2024

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд ХҮН намаас 12-р тойрог буюу Налайх дүүрэгт нэр дэвшигчид.

ХҮН нам Нийслэлийн сонгуульд Хотын хөгжлийн салбар салбарын ЭКСПЕРТҮҮД, АРХИТЕКТОРУУД, ХОТЫН ДИЗАЙН-ТӨЛӨВЛӨЛТийн мэргэжи...
12/09/2024

ХҮН нам Нийслэлийн сонгуульд Хотын хөгжлийн салбар салбарын ЭКСПЕРТҮҮД, АРХИТЕКТОРУУД, ХОТЫН ДИЗАЙН-ТӨЛӨВЛӨЛТийн мэргэжилтнүүдээс бүрдсэн багаа илгээж хотын өдөр тутмын амьдралыг таатай болгоход чиглэн ажиллана.

🟣ХҮН НАМ: П.Наранбаярын баг Баянзүрхийн иргэдийг төртэй холбох ГҮҮР болно 🇲🇳🇲🇳🇲🇳📍Тус тойрогт ХҮН намынхан нарийн бичгийн...
04/09/2024

🟣ХҮН НАМ: П.Наранбаярын баг Баянзүрхийн иргэдийг төртэй холбох ГҮҮР болно 🇲🇳🇲🇳🇲🇳

📍Тус тойрогт ХҮН намынхан нарийн бичгийн дарга Төмөрсайханы Отгонбаатар, БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Доржлхагвын Батцэцэг болон ХҮН намын архитектор Т.Очир нарыг нэр дэвшүүлжээ.
2-р тойрогт 1, 2, 3, 6, 7, 21, 25, 26, 27, 29, 36, 43 дугаар хороод багтаж буй бөгөөд өнгөрсөн удаагийн орон нутгийн сонгуулиар сонгогчдын олонх нь ХҮН намаас нэр дэвшиж өрсөлдсөн П.Наранбаяр, Д.Гантулга нарыг НИТХ-д сонгож байсан юм.
Тиймээс ч ХҮН намын төлөөллүүд нийслэлд иргэдийн дуу хоолойг хүчтэй хүргэж, “Цавчаа ногоон” гэгдэх ногоон автобусны хэрэг, газрын маргааны асуудлаар нийслэлд “шүгэл” үлээж сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд идэвхтэй ажилласан билээ. Тэгвэл энэ удаад ХҮН намын зүгээс Боловсролын сайд П.Наранбаярын багийг Баянзүрх дүүргийн иргэдийг төртэй холбох гүүр болгохоор илгээж байгаа аж.
Дашрамд сануулахад өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Боловсролын сайд П.Наранбаяр нарыг сонгоод буй бөгөөд ХҮН намын нийслэл дэх хамгийн хүчтэй тойрог билээ.

Баянзүрх ХҮН академи хөтөлбөрийн сургалт эхэллээ.
01/09/2024

Баянзүрх ХҮН академи хөтөлбөрийн сургалт эхэллээ.

24/08/2024

УИХ-ын гишүүн Б.Наранбаяр: БАГШИЙН ЦАЛИН, ХАНГАМЖ, НӨӨЦИЙН АСУУДЛААР ХАРИУЛТ ӨГӨВ

1. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багшийн цалингийн судалгааг хийж, үе шаттай нэмэгдүүлэхээр тусгасан.
2. Багшийн гурван тулгуурт бодлогод багшийн нэр хүндийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгаа, орон сууцны дэмждэг үзүүлэх заалтуудыг тусгасан.
3. Нэг багшид ногдох суралцагчийн тоог үе шаттай бууруулж, 20-иос хэтрүүлэхгүй байхаар тусган ажиллаж байна.

Address

Ulaanbaatar
976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Өөрчилнө цаг нь болсон posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share