H.O.W Architecture

H.O.W Architecture -Барилгын зураг төсөл
-Концепци
-Эскиз
-Интерьер
-Экстерьер
-Ландшафт

Хүндэтгэл, Тэгш эрх, нээлттэй оролцоо:Ардчиллын үндсэн мөн чанарыг илэрхийлэх энэ гурван зарчмыг бид Уран барилгын хэлээ...
27/05/2026

Хүндэтгэл, Тэгш эрх, нээлттэй оролцоо:

Ардчиллын үндсэн мөн чанарыг илэрхийлэх энэ гурван зарчмыг бид Уран барилгын хэлээр “хүүрнэж”, Өөрсдийн концепцоор хэлбэржүүллээ. Ингэхдээ засаглалын хүндийг бус, иргэний нийгмийн нэр төр, оролцоо, үнэ цэнийг илэрхийлэх архитектурыг бүтээхийг зорьсон юм.

Нуман орц нь нийтэд нээлттэй, уриалан дуудах бэлгэдэл, Цагаан баганууд нь тэгш эрхийн бат бэх тулгуур болж, хөх хайрцаг нь Ардчилал, ирээдүй рүү чиглэсэн шийдэмгий, тод зорилгын илэрхийлэл болов. Уламжлал ба орчин үе энд нэгэн цогц болж, оюун санааны шинэ нээлттэй байдлыг зураглав.

—-

Respect, Equality, and Open Participation:

These three principles which express the essential nature of democracy. We have “narrated” through the language of architectural art and shaped through our own concept. In doing so, we aimed to create an architecture that expresses not the weight of governance, but the dignity, participation, and value of civil society.
The arched entrance became a symbol that is open to the public and calls all to enter, the white columns stand as the firm pillars of equal rights, and the blue box became the expression of a resolute, vivid purpose directed toward Democracy and the future. Tradition and modernity unite here into a single whole, mapping a new openness of the free will.

Тус төсөл нь бидэнд утга учиртай төсөл байлаа. Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Барилга, Архитектуры...
08/04/2026

Тус төсөл нь бидэнд утга учиртай төсөл байлаа. Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Барилга, Архитектурын Сургуулийн шинэ байр нь бидэнд зүгээр нэг захиалга биш, энэ бол бидний анхны алхмаа хийж, архитектор дизайнер, инженер, сэтгэгчийн замаа эхэлсэн газар. Тиймээс бид зүрх сэтгэлээ дайчлан ажиллаа.
Бидний зорилго маш энгийн байсан: тэнд сурч байгаа залуусын өмнө хариуцлагатай үлгэр жишээ байх барилга бий болгох. Нээлттэй, Хүнлэг орчин бүрдүүлэх, эрчим хүч, газар ашиглалт, Байгалын гэрлийг үр ашигтайгаар ашиглах, мөн мэргэжлийн замналаа эхлүүлж буй мянга мянган оюутны замыг чимээгүйхэн хөтлөх. Барилга нь Амьд, Амьсгалдаг, Харилцдаг. Цаг хугацааны явцад хүн бүр энэ барилгыг өөрийн нэг хэсэг мэт мэдрэх болно гэдэгт найдаж байна.
---
This one is personal. The School of Civil Engineering and Architecture at the Mongolian University of Science and Technology isn't just another commission. it's the place where many of us spent our earliest years as designers, engineers, and thinkers. We approached it that way.
Our goal was straightforward: create a building worthy of the people who will fill it. A space that is open and welcoming, that doesn't waste what it's given energy, land, or natural light and that quietly sets the tone for thousands of students beginning their professional lives. The building doesn't announce itself loudly. It lives, It breathes. And we hope, in time, it becomes theirs the same way it was once ours.

"SHM" төв нь "Science Hub Mongolia" ийн төв барилга бөгөөд зуу зуун бизнес эрхлэгч болон ирээдүйн бизнес удирдагчдын бай...
01/04/2026

"SHM" төв нь "Science Hub Mongolia" ийн төв барилга бөгөөд зуу зуун бизнес эрхлэгч болон ирээдүйн бизнес удирдагчдын байнгын өргөө болохоор тусгайлан төлөвлөгдсөн. Энэхүү байгууламж нь стартап хөгжүүлэгчдэд өөрсдийн санаагаа туршиж үзэх, хамтран ажиллах, эдийн засаг болон нийгэмд үнэ цэнэтэй үр дүн бий болгох, түүнд дэмжлэг бүхий тусгай "Sandbox" таатай орчин байх юм. Залуучуудын санаачилсан бизнесийг хөгжүүлэх боломжтой, хүртээмжтэй бөгөөд урам зориг өгөх орон зайг бүрдүүлснээр SHM нь Монголын инновацийн экосистемийн ирээдүйд хийх урт хугацааны хөрөнгө оруулалтын төлөөлөл болж байна.

The SHM is the central building of the Science Hub Mongolia facility, The sandbox designed to serve as a permanent home for hundreds of entrepreneurs and emerging business leaders. The facility provides startup developers with a dedicated, supportive environment in which to experiment with their ideas, collaborate with peers, and generate meaningful economic and social value. By creating an accessible and inspiring space for youth led enterprise, "SHM" represents a long term investment in the future of Mongolia's innovation ecosystem.

Building plot: 1400 sqm
Total area: 10800 sqm
Stories: 9

13/03/2026
17/02/2026

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жил айлчлан ирж, монгол түмний уламжлалаар шинэ цагийн тоолол эхэллээ.

Өрнүүн их үйлсийн төлөө өнөөдөр, “ХҮНЛЭГ” маргаашийг хамтдаа бүтээлцэж буй эрхэм хамтрагч, харилцагч, итгэлт түншүүддээ эрүүл энх, саруул сайхан бүхнийг хүсэн ерөөе. Оюун мэлмий тань "НЭЭЛТТЭЙ", гаргасан шийдвэр бүр тань "МЭРГЭН" байх болтугай.

Сайхан бүхэн хойморт тань дэлгэрч, сар шинэдээ сайхан шинэлээрэй.

The XVII Mongolian cycle turns, and the “Overpowering” Fire Horse Year gallops forth, heralding a new dawn in the Mongolian Calendar.
—-
As tradition kindles the flame of a new beginning, we extend our heartfelt blessings to our cherished partners, clients, and steadfast allies those who stand beside us today in pursuit of noble endeavors, shaping a truly “HUMANE” tomorrow. May health and harmony be your constant companions. May your vision remain ever OPEN, clear as the boundless sky, and may each decision you make be "WISE", guided by courage and wisdom.

May you welcome the Lunar New Year in grace.

Удахгүй болох Гэгээн Валентины баярын өдөр дуучин Чойжоо үзэгчдэдээ зориулан илүү ойр, илүү амьд мэдрэмжийг түгээх “UNPL...
05/02/2026

Удахгүй болох Гэгээн Валентины баярын өдөр дуучин Чойжоо үзэгчдэдээ зориулан илүү ойр, илүү амьд мэдрэмжийг түгээх “UNPLUGGED” тоглолтоо толилуулахад 10 хоног үлдлээ.

💡Тог тасарсан ч тоглолт үргэлжилнэ. Учир нь "UNPLUGGED"🎙️🫢
👉Tino апп-ын хэрэглэгч 20% хямдралтай. https://www.tino.mn/download
👉Тасалбар авах: https://www.portal.mn/events/choijoo-unplugged

Main sponsor: Tino
Main beverage sponsor: Chinggisbeer
Beverage sponsors: MSM Betastar
Supporters & for service: Sen Izakaya Japanese Restaurant Arigun Luxury Brand Cantê Bitsy & Co. PAUL Mongolia Jasmine flower bar The Alley Mongolia

Ерөнхий зохион байгуулагч: Portal.mn & IWonder

📍Хаана: AIC Steppe Arena
📆 Хэзээ: 2026.02.14

☄️
24/12/2025

☄️

14/12/2025

▪️ H.O.W Architecture компанийн Ерөнхий захирал, багийн ахлагч Д.Өрнөх БНХАУ-ын Гуанжоу хотноо болж буй Guangzhou Design Week 2025 арга хэмжээний үеэр 2025 оны “Олон улсын шилдэг 100 залуу архитектор”-ын нэгээр нэрлэгдлээ.

▪️ Энэхүү шагналыг олон улсын архитектурын салбарт нэвтрүүлж буй инновац, бүтээлч хандлага, нийгмийн хариуцлагад суурилсан дизайн шийдлүүдийг харгалзан олгодог.

▪️ Guangzhou Design Week-ийн онцлох хөтөлбөрүүдийн нэг болох Ideal Architecture Top 100 Awards нь салбарын ирээдүйг тодорхойлох залуу архитектор, дизайнеруудыг илрүүлэн дэмжих зорилготой. Шагнал нь зөвхөн гоо зүйн шийдэл дээр бус “судалгаа-туршилт, хөгжүүлэлтийн чиглэл”-ийг түлхүү онцолдгоороо салбартаа ялгардаг.

▪️ Тус хөтөлбөр нь ухаалаг технологийн интеграц, байгаль орчинд ээлтэй шийдэл, шинэ материалын хэрэглээ, амьдрах орон зайн концепцийг туршиж, бодит прототайп, суурилуулалт, үзэсгэлэн болгон хөгжүүлэх платформ болдог.

▪️ Шалгарсан архитекторуудын төслүүдийг GDW-ийн хүрээнд үйлдвэрлэгч байгууллагуудтай хамтран бодит болгон харуулдаг нь уг шагналын үнэ цэнийг улам нэмэгдүүлдэг онцлогтой.

Бидний хамтран хэрэгжүүлсэн нэгэн онцгой төсөл Индонез улсын үзэсгэлэнт Бали арал дээр үйл ажиллагаагаа хэдийнээ амжилтт...
14/12/2025

Бидний хамтран хэрэгжүүлсэн нэгэн онцгой төсөл Индонез улсын үзэсгэлэнт Бали арал дээр үйл ажиллагаагаа хэдийнээ амжилттай эхлүүллээ. “Nomadic” resort нь монгол болон индонезийн соёлын өвөрмөц огтлолцлыг нэг дор мэдрэх боломжийг танд олгоно.

Энд та далайн эргийн алтан элсэн дээр морьтой аялж, байгалийн намуухан аялгууг мэдрэн амрахын зэрэгцээ Монгол болон Индонезийн үндэсний хоолны гайхамшгийг гэр бүл, найз нөхдийн хамт амталж, мартагдашгүй дурсамж бүтээж бодохнээ.

Аялал, өв соёл, амт, амар амгалан бүгдийг нэг дороос Nomadic resort-оос мэдрээрэй.

🖋️ Би хэрхэн ажилладаг вэ?: “H.O.W Architecture” зураг төслийн компанийн Үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Д.ӨрнөхАжл...
10/12/2025

🖋️ Би хэрхэн ажилладаг вэ?: “H.O.W Architecture” зураг төслийн компанийн Үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Д.Өрнөх

Ажлын арга барил, амьдралын үзэл баримтлалаа хуваалцдаг "Би хэрхэн ажилладаг вэ?" булангийн энэ удаагийн дугаарт архитектор Д.Өрнөх оролцож байна. Тэрээр Унгар Улсад архитектурын чиглэлээр мэргэжил дээшлүүлж, Европын томоохон төслүүдэд оролцож явсан туршлагатай нэгэн бөгөөд хоёр жилийн өмнөөс H.O.W Architecture компанийг үүсгэн байгуулж, барилгын зураг төсөл, интерьер, эскиз, тайз, ландшафт төлөвлөлт гаргах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Ажлын арга барил, амьдралын үзэл баримтлалаа хуваалцдаг

Address

1404 тоот, Meru Tower, Жамяън гүнгүийн гудам, 1-р хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот
Ulaanbaatar
11000

Opening Hours

Monday 08:00 - 18:00
Tuesday 08:00 - 18:00
Wednesday 08:00 - 18:00
Thursday 08:00 - 18:00
Friday 08:00 - 18:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when H.O.W Architecture posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share