13/07/2026
🇲🇳 Монгол Улсын АРСЛАН, “Асиан Сити” ХХК-ийн бөх
Б.Бат-Өлзий танд халуун баяр хүргэе! 👏
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Монгол Улсын Арслан цол хүртэн, Монгол түмнээ баясгаж, үндэсний бөхийн түүхэнд бахархалт амжилт бүтээсэнд “Асиан Сити” ХХК-ийн хамт олон чин сэтгэлийн халуун баяр хүргэж байна.
Таны хүч чадал, хичээл зүтгэл, эх орон, өв соёл, үндэсний бөхийн үнэт уламжлалыг эрхэмлэн дээдэлдэг эрмэлзэл нь олон залуу бөхчүүдийн үлгэр дуурайл болж, Монгол бөхийн сүр хүчийг улам бүр бадраан мандуулах болтугай.
Цаашдын спортын их үйлсэд тань улам өндөр амжилт, эрүүл энх, аз хийморь, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монгол бөхийн сүр хүч мөнхөд мандан бадраг. 🇲🇳