29/09/2026
📢 ЭРДЭНЭТИЙН ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН "RISE" ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ! 💚
👉Хэрхэн бүртгүүлэх вэ?
Яг одоо www.joinrise.mn веб сайтаар бүртгүүлээрэй!
ХААН Банк болон ЦойлогсоZ-ийн хамтран хэрэгжүүлдэг "Rise" Оюутны хөгжлийн үндэсний хөтөлбөр Эрдэнэт хотод албан ёсоор бүртгэлээ нээлээ.
Хөтөлбөрт хамрагдсанаар:
- Мэргэжлийн менторуудаас зөвлөгөө авах,
- Карьерт шаардлагатай ур чадваруудад суралцах,
- Сонирхол нэгтэй, эрч хүчтэй залуусаар хүрээллээ тэлэх,
- Дадлага хийх, төсөл дээр ажиллах зэрэг боломжуудыг авах болно.
Хөтөлбөрийн хамгийн эхний эвент👇😎
Хэзээ: 10-р сарын 07-ны өдөр
Хаана: Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолбор
Хамтдаа салбарынхаа шилдэг ментортой холбогдон, ур чадвараа ахиулах аяллаа эхлүүлцгээе!
#Эрдэнэт