23/06/2026
Сайн байцгаана уу, та бүхэндээ өнөөдөр дэлхийн 7 гайхамшигийн нэг Ромын алдарт Colosseum буюу Колизей талаарх сонирхолтой мэдээлэл оруулхаар боллоо.
Ромын эзэн хаан Веспасианы зарлигаар эхлүүлсэн уг байгууламж МЭ 72[1] – МЭ 80 оны хооронд 8 жил баригдаж дуусчээ.
Ромын Колизей нь 48 метр өндөр, 189 метр урт, 156 метр өргөн зууван хэлбэртэй бөгөөд нийт талбай нь ойролцоогоор 2.4 га. 50,000 - 80,000 хүртэлх үзэгчдийн багтаамжтай байв.
Колизей суурь нь том эллипс хэлбэрийн цагираг суурь байсан. Ойролцоогоор 12–13 м гүн, зарим эх сурвалжид 31 м орчим өргөн цагираг гэж тайлбарладаг.
Орц:
Шохой + поццолан үнс /галт уулын үнс/ + ус + том жижиг чулуу, туф, травертин буталгаа. Ромын бетон зуурмагт поццоланыг шохойтой ойролцоогоор 2:1 харьцаагаар хэрэглэдэг байсан гэж тайлбарладаг.
Бат бэх:
Colosseum-ийн яг сууринаас авсан бат бэхийн нэг тогтсон тоо нийтэд баталгаатай байхгүй. Гэхдээ Ромын ижил төрлийн opus caementicium бетонуудын шахалтын бат бэх ихэвчлэн ойролцоогоор 4–13 MPa, зарим сэргээн хийсэн/өөр найрлагатай дээж 12 MPa орчим гэж гардаг.
13 MPa нь М150/B12.5 орчим бат бэхтэй ойролцоо бөгөөд одоогоор бидний хэрэглэдэг орчин үеийн бетон илүү чанартай бат бөх байдал хамаагүй илүү болсон.