Барилга угсралт - ХОМ ГРУПП

Барилга угсралт - ХОМ ГРУПП Барилга угсралт, засвар, интерьер, экстерьер, инженерийн шийдэл, чанартай гүйцэтгэл.

Тагтаа жижигхэн ч дулаахан амралтын буланд хувиргая 🌿Зун болоход тагт бол гэрийн хамгийн тухтай булан болж чадна. Цөөхөн...
12/08/2026

Тагтаа жижигхэн ч дулаахан амралтын буланд хувиргая 🌿

Зун болоход тагт бол гэрийн хамгийн тухтай булан болж чадна. Цөөхөн энгийн шийдлээр таны тагт бүрэн өөр төрх олох болно:

1️⃣ Олон талт тавилга — хадгалах сандал, нугалдаг ширээ ашиглан жижиг зайг үр ашигтай зохион байгуулна.
2️⃣ Босоо цэцэрлэг — хана дагуу дүүжин цэцэгний сав, тавиур байрлуулж ногоон орчин бүрдүүлнэ.
3️⃣ Давхаргалсан зөөлөн гэрэлтүүлэг — LED туузан гэрэл, жижиг чийдэн нэмж тайван уур амьсгал үүсгэнэ.
4️⃣ Материал сонголт — модон шал эсвэл чулуун хавтан тагтыг өрөөтэй органик байдлаар холбоно.
5️⃣ Зөөлөн даавуун эдлэл — дэрний бүрээс, хивсээр дулаахан мэдрэмж нэмнэ.

Та ч бас байшин, орон сууцныхаа тагт, дотоод засал чимэглэлийн шийдлээ мэргэжлийн зөвлөгөөтэй хамт олохыг хүсвэл — бидэнтэй холбогдоорой, хамтдаа тохирсон дизайныг гаргая! 🏡

11/08/2026

Байгальдаа ч, ан амьтандаа ч, замаар зорчигчиддоо ч ээлтэй шийдэл

2026 оны засварын шинэ, шилдэг 5 санааГэр орноо шинэчлэхээр төлөвлөж байгаа бол энэ жилийн трендүүд танд таалагдах болно...
11/08/2026

2026 оны засварын шинэ, шилдэг 5 санаа

Гэр орноо шинэчлэхээр төлөвлөж байгаа бол энэ жилийн трендүүд танд таалагдах болно:

1. Модны өнгө холих — цайвар, бараан модыг хослуулж, орон зайд гүн, дулаан харагдал өгнө.
2. Ховилтой хавтгай хана (fluted panel) — гал тогоо, угаалгын өрөө, зочны өрөөний хананд загварлаг фактур нэмнэ.
3. Дулаан неутраль өнгө — цайвар саарлыг орлож, крем, шаргал өнгүүд илүү тав тухтай уур амьсгал үүсгэнэ.
4. Байгалийн материал — чулуу, мод, натурал даавуу зэргийг илүү их ашиглаж байгальтай холбоо мэдрэгдэнэ.
5. Ханын цаасны эргэн ирэлт — зурган хээ, гар зурсан мотивтой ханын цаас өрөөнд өвөрмөц дүр төрх өгнө.

Та засвар, интерьерийн зөвлөгөө хэрэгтэй бол бидэнтэй холбогдоорой.
ХОМ ГРУПП | 95291190

Барилгын компаниуд минь дутуугаа гүйцээхгүй бол асуудал чинь хүндэрлээ шүү
22/07/2026

Барилгын компаниуд минь дутуугаа гүйцээхгүй бол асуудал чинь хүндэрлээ шүү

ИРГЭДИЙГ ОРОН СУУЦАНД ОРУУЛНА ГЭЖ ЗАЛИЛСАН АСУУДЛЫГ ХЯНАН ШАЛГАЖ, ШИЙДВЭРЛЭХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА

Өнөөдрийн \2026.07.21\ Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг танилцууллаа.

Иргэдийн захиалгыг авсан ч, баригдаж дуусаагүй, ашиглалтад ороогүй барилгуудыг дуудлага худалдаанд оруулж, хуулийн дагуу улсын орлого болгож төвлөрүүлэх, түүнээс олсон орлогоор иргэдийн хохирлыг барагдуулах арга хэмжээг ойрын хугацаанд авч хэрэгжүүлэхээр боллоо.

Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг эрчимжүүлж, иргэдийн хохирлыг барагдуулах тал дээр анхаарч ажиллана. Энэ хүрээнд;

🔷Орон сууц захиалгын гэрээ байгуулж хугацаандаа ашиглалтад оруулаагүй аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг нийтэд ил тод мэдээлдэг болно.

🔷Орон сууц захиалгын гэрээний дагуу орон сууцаа бариагүй бол “Хар жагсаалт”-д оруулж, тусгай зөвшөөрлийг цуцлах эрх зүйн зохицуулалтыг хийнэ.

🔷 Барилгын компаниуд барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй байхдаа газар шороо, каркас угсралтын ажлаа эхлүүлж хууль зөрчиж байна. Барилгын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр холбогдох төрийн байгууллагуудтай хамтарч ажиллана.

Хууль зүй дотоод хэргийн яамнаас Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

📌 “Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд нийт 113 блок бүхий орон сууцны барилга барихаар төлөвлөсөн. Эдгээр 20 блокын х...
22/07/2026

📌 “Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд нийт 113 блок бүхий орон сууцны барилга барихаар төлөвлөсөн. Эдгээр 20 блокын хамгийн эхний 12 давхар барилгын үндсэн караказ болон төмөр бетон цутгалтын ажил бүрэн дууслаа.
🔎 Дэлгэрэнгүйг: https://ipiu.mn/news/?id=01KXYWWKEM39H2RMQ8ZY45GPHW

16/07/2026

#ХэрэгтэйСанаа

30/06/2026

Гагнуурчид минь санаа аваарай

29/05/2026

20+ давхарлуу онцгой байдлын техник хүрэх боломжгүй гэнэ. Зуурмаг шахагчийг ашиглаад боломжит дээд давхар хүртэл сунах боломжтой аврах шат бүхий техник хийж болох юм шиг санагдаад байна. Туршлагатай зохион бүтээгч инженерүүд саналаа хэлээрэй

Address

Улаанбаатар
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Барилга угсралт - ХОМ ГРУПП posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share