28/05/2026
Б.Сувдын ил захидал
👉Хүн хэзээ ч залхууралд автаж болохгүй. Энэ ертөнцөд энэ хүн шиг том бөөс, хувалз үгүй ээ. Бэлэн юм, хичнээн үнэтэй ч бэлэг бай тэр зөвхөн 1 л удаагийнх, зовж зүдэрч ч байж сурсан эрдэм, ажил хөдөлмөр хичнээн хэцүү ч бай бүх насны хоол гэж үргэлж бодож, хөдөлмөрлөж байж бид энэ ядуурал, арчаагүй байдлаас гарах учиртай.
📌- Эдийн засаг нь хараат бус байж, хүн сэтгэл санааны хараат бус байдалд байдаг.
📌- Зөвхөн ажил хийж, хөдөлмөрлөж байж хүн амьдарна.
📌- Юм их багаас эхэлдэг.
📌- Хүний өгсөн юм хичнээн үнэтэй, том бэлэг байгаад нэг л удаагийнх байдаг юм шүү.
📌- Гэр бүл, эцэг эхдээ дарамт учруулж байхын оронд ядаж өөрийгөө аваад явчихдаг байх.
🍓1. Танаас хэн ч, хэзээ ч булааж авахгүй, таны насан туршид хэрэг болох, таныг үргэлж идэх хоол, өмсөх хувцастай явуулах, гэр бүлээ эрүүл хүнсээр нь хангах тийм мэдээ мэдлэгийг бид олгоно.
🍓2. Илүү гарсанаа та ах дүү, танил талдаа эсвэл цахимаар (өөрийнхөө бүтээгдэхүүнийг яаж зөв ургуулснаа сайшааж магтаад бичиж байгаад) зарчихна. Та үнэ уначихвал зоорилж, хадгалж байгаад дараа нь үнэд орчихвол зарчихна.
🍓3. Та төмс, байцаа, луувангаараа маш гоё оросуудынх шиг жинхэнэ пирожки хийгээд бүх зах, том дэлгүүрээр зарчихаад өдрийн зардлаа хэд нугалаад олноо.
🍓4. Та үхрийн нүд, булцуут шар цэцэг, эгүүшин, бөөрөлзгөнө, тэхийн шээг, артишок, долоогоно гээд л бут сөөг, мод тариад сурчихвал та хэзээ ч мөнгөөр гачигдахгүй. Та харин сайхан зөв сэтгэлтэй байвал олон хүнд тус болж чадна. Бас дээр нь чамгүй ургамал судлаач болох боломжтой. Мөн ихээр таривал олон эмийн үйлдвэрүүдтэй гэрээ хийгээд түүхий эдийг нь нийлүүлж болноо. Хэрэв ихээр бол Хятадад, Японд, Солонгост түүхий эд болгон гаргахад яагаад болохгүй гэж.
🍓5. Та гүзээлзгэнэ тариалж сурчихвал – энэ их унацтай ажил (Та шууд цахимаар борлуулж чадна). Энэ жимсэнд дургүй хүн ер үгүй.
🍓6. Та гүзээлзгэнээрээ компот, варенье, сироп, маш гоё чанамал хийгээд, мөн кремэн биш /их хортой/ жимсний зузаан хавчуургатай боов, жигнэмэг хийгээд ажлынхандаа, танд итгэдэг хүмүүст яагаад зарж болохгүй гэж. Гол нь таны бялууг өдөр шөнөгүй зүүдэлдэг л байвал болох нь тэрээ.
🍓7. Та модны үртэсээ маш сайхан шигшээд бэлтгээд, мөн модны холтос, зомголоор маш сайн хучлага хийх материал бэлтгэж, чадвал цэцгийн мандал суулгах хүмүүс, бас гүзээлзгэнэ жимс, ер нь жимс, ногоо тарьж байгаа хүмүүс худалдан авах боломжтой.
🍓8. Та мандлын цэцэгсийг олноор тариад сурчихвал зөгий үржүүлж (сахраар тэжээгээгүй) жинхэнэ зөгийн бал гаргах боломжтой.
🍓9. Хэн нэгний зүлэг, цэцгийн мандал, тасалгааны цэцэгсийг арчлах, бут, мод сөөгийг байнга арчлах мэдлэг, туршлагатай болчихвол та өндөр үнэлгээтэй дажгүй ажилтай болно гэсэн үг. Ийм ажил хийдэг хүн Монголд ховор оо. Зүлэг арчилж, ургуулна гэдэг, цэцэрлэг арчилж сурна гэдэг таны насны хоол, та үр хүүхэддээ өвлүүлж болох том өв гэдгийг би шууд эргэлзэлгүй хэлж чадна.
🍓10. Та тарьсан жимсээ хөлдөөгөөд 1-2 хөлдөөгчиндөө хийж байгаад интернетээр шууд зар тавиад л борлуулж болно. Гадуур ханиад томуу, өвчин элбэг, бас дархлааны үүдэлтэй олон өвчний ид дэлгэрэлттэй үед сайн сурталчилж чадвал бараг л уралдаад авна. Та бас жимснийхээ навчийг хатаагаад зарвал маш сайн, жинхэнэ эко, эрүүл мэндийн цай л гэсэн үг! Энд ямар ч эм эн тэнцэхгүй.
🍓11. Та булцуут шар цэцэгний цайны түүхий эд болох(энэ тариалж арчлахад санаа зоволтгүй өөрөө л ургачихдаг) навч цэцгийг хатаагаад, булцууг нь машиндаад хөлдөөгөөд цай болгон хэрэглээд, булцууг бага багаар хоол, хүнс болгон хэрэглэхэд л, өвчилнө гэж үгүй, хорт хавдар холуур тойрно таныг!
🍓12. Артишок – бөөн мөнгө! 1 артишокийг 1-2 сая төгрөг болгож байгаа хүмүүс Монголд буй.
🍓13. Малын их зөв сайхан хөх бууц, адууны хөх хомоол Улаанбаатарт нүдний гэм болсон цаг. Мөн модны цэвэрхэн, зөв хадгалсан үнс, ясны гурил, перлит, Вермикулит нүдний гэм. Эдгээр бүтээгдэхүүн маш их эрэлттэй.
🍓14. Машины хуучин дугуйгаар цэцгийн гоёмсог мандал, хүн шувуу гэх мэт олон зүйл хийгээд та цахимаар сурталчилвал өрх айл, байгууллага бүр авах гээд л байх болно.
🍓15. Усны хуучин савнуудаар төрөл бүрийн усалгааны систем, хүлэмж бариад сурчихвал бас л их сонин ажлын эхлэл болов уу. Бас хүнсний бус пластик саваар цэцэрлэгт тавих олон зүйл хийж болно.
🍓16. Жинхэнэ голын цэвэр элс (том том ширхэгтэй)-ийг савлаад интернэтээр зарвал их зүгээр. Ховор живэр эд дээ.
🍓17. Хаустай айлын цэцэрлэгийн тохижилт их эрэлттэй ажил. Гоёмсог беседка, гоё үзэмжтэй зам, бордюр, цэцгийн босоо мандал хийчихдэг хүн ховор шүү дээ. Цэцгийн босоо мандлын гоё гоё санаанууд, ер нь ийм зүйл хийх сонин санаанууд манай page дээр их гардаг.
🍓18. Цемент, гипс зэрэг барилгын материалаар цэцэрлэгийн хөгжилтэй дүрсүүдийг хийж цахимаар зарж болно. Гоё дүрс – амттан, мөөг, үлгэрийн баатрууд(амьд байгаль, цэцэгсийг чимж, үзэмж оруулахуйц)
🍓19. Малчид маань малынхаа тэжээлийг холоос болсон болоогүй, найдваргүй өвс худалдаж авснаас өөрөө тариалж сураад бэлтгээд авчих нь их нэмэртэй. Энээс өөр хямд арга үгүй.
🌺🌺“Экстра” Орос худалдааны төвийн Ерөнхий захирал, “Экстра Ургамал” төвийн үүсгэн байгуулагч Б. Сувд🌺🌺