TOM InterMat

TOM InterMat Powered by TOM ARCHITECT LLC

25/07/2026
23/07/2026
25/06/2026

Манай TOM Architect -ын хамт олон Эко Кар Центр компанийн 6500 м² талбайтай авто шоурум, оффис, үйлчилгээний барилгын эскиз зураг, интерьер дизайн, материалын импорт , иж бүрэн дотоод засварын ажлыг амжилттай гүйцэтгэн, захиалагчдаа хүлээлгэн өглөө.

Бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажилласан Эко Кар Центрийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Энэхүү бүтээл нь Монголын орчин үеийн архитектурын өнгө төрхөд шинэ өнгө нэмсэн онцгой төсөл боллоо.

Барилгын гадна хэлбэр нь хурц, зоримог шугамууд ашигласнаар хүч чадал, эрч хүчийг илэрхийлж байгаа бол дотоод орчин нь зөөлөн өнгө аястай, тав тух, ажиллах болон үйлчлүүлэх таатай орчныг бүрдүүлснээрээ онцлогтой.

Дизайны шийдлийг Modern, Minimalist, Industrial хэв маягийг уялдуулан боловсруулж, гоо зүй, функциональ байдал, орчин үеийн шийдлийг нэг дор шингээсэн нь энэхүү төслийн үнэ цэнийг улам бүр тодотгож байна.

Бид Монголын архитектур, интерьер дизайны хөгжилд хувь нэмрээ оруулж, чанар, бүтээлч шийдлээрээ үнэ цэн бүтээсээр байх болно.

🇲🇳 Монголын барилгын салбар улам хөгжиж, дэлхийн жишигт хүрсэн бүтээлүүд олноор төрөх болтугай.

Хамтын ажиллагаа: 9423-2555
E-mail: [email protected]

27/10/2025

Эко Кар Төв – Авто шоурүүмийн шинэ салбар

Бидний энэ удаагийн онцгой төсөл бол “Эко Кар Төв” — авто шоурүүмийн шинэ салбар юм.
Тус төслийн эскиз зураг болон дотор интерьерийн зураг төслийг
TOM Architect ХХК мэргэжлийн өндөр түвшинд боловсруулж гүйцэтгэлээ.

Дотор заслын ажлыг — TOM Architect Workshop ХХК чанар, ур хийцийн төгс хослол болгон хэрэгжүүлж байна.

Minimal хэв маяг, орчин үеийн шийдэл, зай талбайн ухаалаг ашиглалт нь энэхүү төсөлд шинэ өнгө, шинэ уур амьсгалыг шингээсэн билээ.



Designed by: TOM Architect
Project: Eco Car Center – New Showroom Branch
Interior by: TOM Architect Workshop LLC

#БарилгынЗагвар #ИнтерьерТөсөл

Address

Ulaanbaatar City, Minister Tower, 7f, 703
Ulaanbaatar
11000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when TOM InterMat posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share