Форсе Моментюм Повер ХХК

Форсе Моментюм Повер ХХК геодезийн чиглэлийн ажил үйлчилгээ үзүүлнэ.

Манайхыг 🔍 сонгон үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдээ 👏 баярлалаа. 👊👏🤝Хувь хүн албан байгууллагатай хамтран ажиллана. ✅Мөн зуслан...
14/01/2026

Манайхыг 🔍 сонгон үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдээ 👏 баярлалаа. 👊👏🤝
Хувь хүн албан байгууллагатай хамтран ажиллана.
✅Мөн зуслан,
✅хувийн эдлэн газар,
✅тариан талбайн газарт зураглал, кадастр.
✅Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа
✅Шугам хоолойн түвшин үзэх
✅Ухмал, далангийн түвшин үзэх
✅Байшингийн суурь ниверлэрдэж түвшин тогтоох
✅Газар шорооны тооцоо хийх
📞📞📞 8822 0723 📲📲📲
Мөн манай хуудсыг 👍 дарж 🙋 Follow хийж дагаарай.

05/10/2025
18/09/2025

ГАЗАР ӨМЧЛӨХ, ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ЯЛГАА
✅Газар нь хүний амьдралын анхдагч орчин болохын хувьд түүн дээр оршин амьдарч, үр шимийг нь хүртэж байхын тулд газрын харилцааг эрх зүйгээр зохицуулах зайлшгүй шаардлага бий болдог.
✅Газрын эрх зүйд газар өмчлөх, эзэмших, ашиглах гэсэн ойлголтууд байх бөгөөд иргэдийн дунд эдгээр ойлголтыг хольж солих тохиолдол их байдаг. Эдгээр ойлголтууд нь хоорондоо ялгаатай, эрх зүйн зохицуулалт нь өөр өөр юм. Үүнээс газар өмчлөх асуудал нь газрын талаарх хамгийн өргөн эрх мэдлийг илэрхийлсэн ойлголт болно. Өөрөөр хэлбэл, энэ нь газар эзэмших, ашиглах, захиран зарцуулах гэсэн гурван хэсгээс бүрддэг өргөн ойлголт юм.
✍️ Иймд газар өмчлөх, эзэмших, ашиглах гэж юуг ойлгох вэ?
👉Газар өмчлөх гэдэг нь газрыг захиран зарцуулах эрхтэйгээр өөрийн мэдэлд байлгаж, ашигтай шинж чанарыг гаргаж хэрэглэхийг хэлнэ. Захиран зарцуулах эрх гэдэг нь түүнийг бусдад худалдах, бэлэглэх, өвлүүлэх, арилжих, барьцаалах зэргийг ойлгоно. Газар өмчлөх эрх нь субьектын хувьд зөвхөн Монгол Улсын иргэн, төрд хамааралтай юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дах хэсэгт иргэд газраа захиран зарцуулах эрхээ харьяалгүй хүн, гадаадын иргэнд шилжүүлэхийг хориглосон байдаг. Өөрөөр хэлбэл гадаадын иргэн, харьяалалгүй этгээд болон аливаа хуулийн этгээд нь Монгол улсад газар өмчлөх боломжгүй юм.
👉Газар эзэмших гэдэг нь газрыг гэрээнд заасан зориулалт нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ. Газар эзэмших эрх нь газар ашиглах эрхийг өөртөө давхар агуулж байдаг ойлголт юм. Энэ нь субьектын хувьд Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хамаатай.
👉Газар ашиглах гэдэг нь хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг хэлнэ.
✍️Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дах хэсэгт “Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно” гэж заасны дагуу газар ашиглах эрх бүхий субьект нь Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн, харьяалалгүй этгээд, Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар байна.

04/09/2025

e-gazar.gov.mn сайт дээрээс кадастрын зураг (газрын төлөвлөлт, хил заагийн зураг) авахад дараах алхмуудыг дагаарай:

📌 1. Сайт руу нэвтрэх
Хөтөч дээрээс 👉 e-gazar.gov.mn гэж орно.
"Иргэн", "ААН, байгууллага" гэж сонголт гарна, та Иргэн-ээр нэвтрэнэ.

📌 2. Нэвтрэх
e-Mongolia эсвэл Төрийн нэгдсэн нэвтрэлт (e-barimt, Smart ID, тоон гарын үсэг) ашиглан нэвтэрнэ.
Нэвтэрсний дараа таны эзэмшлийн болон өмчлөлтэй газар жагсаалт хэлбэрээр харагдана.

📌 3. Газрын мэдээлэл сонгох
Газрын жагсаалтаас тухайн авах гэж буй газраа сонгоно.
“Газрын мэдээлэл харах” товч дээр дарна.

📌 4. Кадастрын зураг татах
Дэлгэцийн баруун талд “Кадастрын зураг татах” буюу “Хэвлэх” гэсэн сонголт байдаг.
Сонгосны дараа PDF файл хэлбэрээр зураг татагдана.

📌 5. Хэвлэх
Татаж авсан PDF файлаа шууд принтерт өгч хэвлэж болно.

👉 Зарим тохиолдолд “Кадастрын зураг” хэсэг харагдахгүй байвал тухайн газар таных биш (өмчлөл, эзэмшил, ашиглалт баталгаажсан байх ёстой) эсвэл системд мэдээлэл шинэчлэгдээгүй байж болно.

31/08/2025

Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа авах заавар.

Манайхыг 🔍 сонгон үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдээ 👏 баярлалаа. 👊👏🤝Хувь хүн албан байгууллагатай хамтран ажиллана. ✅Мөн зуслан...
30/08/2025

Манайхыг 🔍 сонгон үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдээ 👏 баярлалаа. 👊👏🤝
Хувь хүн албан байгууллагатай хамтран ажиллана.
✅Мөн зуслан,
✅хувийн эдлэн газар,
✅тариан талбайн газарт зураглал, кадастр.
✅Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа
✅Шугам хоолойн түвшин үзэх
✅Ухмал, далангийн түвшин үзэх
✅Байшингийн суурь ниверлэрдэж түвшин тогтоох
✅Газар шорооны тооцоо хийх
📞📞📞 8822 0723 📲📲📲
Мөн манай хуудсыг 👍 дарж 🙋 Follow хийж дагаарай.

#ХУВЬ #Мөн

13/08/2025

ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ГАЗРЫН ТАЛБАЙН ХЭМЖЭЭ, БАЙРШИЛ ӨӨРЧЛӨХ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ ЗААВАР

Address

УБ
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 17:00

Telephone

+97688220723

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Форсе Моментюм Повер ХХК posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Форсе Моментюм Повер ХХК:

Share

Category