18/05/2026
Хатан Туулынхаа төлөө хамтдаа! 🌳
Энэ амралтын өдрөөр Arbori-гийн хамт олон маань Туул голынхоо эргийг хамгаалах, нөхөн сэргээх Хатан Туулаа хамгаалъя хөдөлгөөнд нэгдэж, гар бие оролцлоо. Байгалийн унаган төрхийг нь сэргээхээр зүрх сэтгэлээрээ нэгдсэн иргэдийг харах үнэхээр бахархалтай байлаа.
Ногоон байгууламж, экосистемийг дэмжигч мэргэжлийн байгууллагын хувьд энэхүү хөдөлгөөнд оролцож буйдаа баяртай байна. 🌿
Энэхүү үйл ажиллагааг санаачлан зохион байгуулсан залуустаа болон идэвхтэй оролцсон иргэддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхний хийж буй ажил хотын маань ирээдүйд маш үнэ цэнэтэй юм шүү.
Энэхүү хөдөлгөөн улам бүр дэлгэрч, Улаанбаатар хотын маань иргэн бүр мод тарьж, байгаль дэлхийгээ хайрладаг болоосоо хэмээн хүсэж байна. Ногоон ирээдүй бидний оролцооноос эхэлнэ! ✊💚
#ХатанТуул #МодТарилт #НогоонОрчин