Санхүүгийн амжилт

Санхүүгийн амжилт Бүх төрлийн тайлан цогц үйлчилгээ

01/08/2025

Энэ зун Солонгос жуулчдад хөтөч хийх завшаан 5 удаа гарсан юм. Талд тайван амгалан бэлчих хонь ямаан сүрэг, 5 хошуу мал харахаараа автобустай явж байсан cолонгосчууд баярлан хөөрөн зэрэг зэрэг дуу алдан орлилдож "Энд зогсооч", Бууя, зураг авъя" гэдэг.
Солонгосчууд "Ямар гоё юм бэ? Мал сүрэг нь хүртэл тайван амгалан, эрх тааваараа...Хөх тэнгэр нь хүртэл цэлмэг, үүл нь хүртэл хээ угалз болсон ямар сайхан нутаг вэ?" гээд нүүрэнд нь баяр хөөр тодроход үнэхээр их эх орноороо бахархдаг.
Оросын алдарт зохиолч Лeв Толстой "Орчин үеийн хүмүүс Яг одоо хийж байгаа ажлаа чухалд тооцдоггүй, Яг одоо дэргэдээ байгаа хүнээ чухалд тооцдоггүй, Яг одоо амьдарч байгаа энэ цаг үеэ чухалд тооцдоггүй" гэжээ.

Харин өнөөдөр бид яг одоо амьдарч байгаа эх орноо үнэ цэнтэй, эрхэм нандинд тооцохгүй байгаа юм биш байгаа даа...?

Харийн хүмүүс эх орны минь цэлгэр уудам тал хээр нутаг, мал сүрэг, цэлмэг хөх тэнгэр, үзэсгэлэнт хэлбэртэй үүлсийг хараад уулга алдаж, ийм сайхан нутаг орныг үзэж, аялан жуулчилж байгаадаа баярлан хөөрч, баясан цэнгэж, талархах юм.
Бид л ЭХ ОРНОО дутуу үнэлээд байдаг юм биш байгаа...
ЭХ ОРОН минь, тандаа би хайртай... .

Address

БГД 33-р хороо 25-р байр 155 тоот
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 18:00
Sunday 09:00 - 18:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Санхүүгийн амжилт posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category