13/08/2026
JARGALANT TOONOT TOWN HOUSE | 20kW HYBRID SOLAR PV SYSTEM
☀️ Smart Battery House нь Жаргалант Тоонот хотхонд Hybrid Solar PV System-ийн зураг төсөл, тоног төхөөрөмжийн суурилуулалт, системийн угсралт болон ашиглалтад оруулах ажлыг цогцоор нь гүйцэтгэлээ.
Төслийн үндсэн үзүүлэлт
• 32 × 645W Bifacial PV Panel Нийт 20.64 kWp хүчин чадалтай хоёр талт нарны зайн хавтангийн систем суурилуулсан. Bifacial технологи нь хавтангийн арын талаас ойсон нарны цацрагийг ашиглан эрчим хүчний гарцыг нэмэгдүүлэх боломжтой.
• 25kW Hybrid Inverter Нарны эрчим хүчийг хэрэглээ болон батарейн системтэй уялдуулан ажиллуулах, илүүдэл эрчим хүчийг хуримтлуулах, шаардлагатай үед нөөц эх үүсвэрээс тэжээл авах боломжтой hybrid шийдэл.
• 20kWh Energy Storage Battery Өдрийн цагаар үйлдвэрлэсэн эрчим хүчийг хуримтлуулж, хэрэглээний ачаалал болон системийн ажиллагааны горимоос хамааран шаардлагатай үед ашиглах зориулалттай эрчим хүч хуримтлуулах систем.
• Battery Management System (BMS) Батарейн цэнэг, цэнэг алдалт, температур болон хамгаалалтын үндсэн үзүүлэлтүүдийг хянаж, батарейн найдвартай ажиллагаа болон ашиглалтын хугацааг дэмжинэ.
• Custom Base Structure Нарны зайн хавтангуудыг дээврийн нөхцөл, байрлал болон ачааллын шаардлагад тохируулан зориулалтын суурь бүтэц, бэхэлгээний системээр угсарсан.
Гүйцэтгэсэн ажил
✓ Нарны зайн хавтангийн суурь бүтэц угсралт ✓ 32 ширхэг bifacial PV panel-ийн механик болон цахилгааны угсралт ✓ Hybrid inverter-ийн суурилуулалт ✓ Battery storage системийн суурилуулалт ✓ BMS-ийн холболт, тохиргоо ✓ DC/AC кабелийн шугамчлал болон холболт ✓ Хамгаалалтын төхөөрөмж, distribution хэсгийн угсралт ✓ Системийн холболт, тохиргоо болон ажиллагааны шалгалт ✓ Hybrid системийн нэгдсэн ажиллагааны туршилт
Энэхүү шийдэл нь нарны эрчим хүч үйлдвэрлэх + эрчим хүч хуримтлуулах + хэрэглээг ухаалгаар удирдах боломжийг нэг системд нэгтгэснээр айл өрхийн эрчим хүчний хэрэглээг илүү үр ашигтай, найдвартай зохион байгуулах зорилготой.
Smart Battery House — Эрчим хүчийг үйлдвэрлэж, хуримтлуулж, ухаалгаар ашиглая.