Ус чийг тусгаарлагч материалийн худалдаа

Ус чийг тусгаарлагч материалийн худалдаа Герман,Орос,Хятад улсын ус уур чийг тусгаарлах материалиуд болон барилгын бүх төрлийн материаль нийлүүлнэ

06/06/2026

Маргааш 6/06-ны бямба, Зуны тэргүүн сарын хуучны 21-ний шөнө 23 цагаас " Долоон бурхан одны тахилга" хурал ном хурна. Дондүвлин хийд фэйсбүүк хуудсаар шууд дамжуулна.

Долоон бурхан од нь монголчуудын хувьд тус тусын нэртэй ба од тус бүрт бурхан байрладаг гэж үздэг.

Тус эрдэм нь:

Нэг дэх од: Тэнгэрийн оргилго гэх ба тус одонд Санжаанамсаг бурхан заларсан байрладаг. Хулгана жилтэн шүтэх бөгөөд “Нама саманда будда нан. Ум а ми, да яаа, яа сууха” хэмээх тарнийг уншдаг. Хамгийн анх замбуу тивд бурханы шашин дэлгэрүүлсэн бурхан гэж үздэг.
Хоёр дахь од: Тэнгэрийн хас гэх ба тус одонд Жүгдэр бурхан заларсан байдаг. Гахай, үхэр жилтэн шүтэх бөгөөд “Нама саманда будда нан. Ум цинда хум ни сууха” хэмээх тарнийг уншдаг. Жүгдэр бурхан нь Санжаанамсаг бурханы дараа шашин дэлгэрүүлсэн бурхан ажээ.
Гурав дахь од: Тэнгэрийн шил нэртэй ба Тамжиджав бурхан байрлажээ. Нохой, бар жилтэн шүтэх бөгөөд “Нама саманда будда нан. Ум ни, ми ри ни, ла га да, на ба ра, ра ма дү, дү сү сууха” хэмээх тарни уншина. Жүгдэр бурханыг залгамжлан шашин дэлгэрүүлсэн бурхан.
Дөрөв дэх од: Тэнгэрийн эрх гэх ба Хорважигдэн бурхан заларчээ. Тахиа, туулай жилтэн шүтэх бөгөөд “Нама саманда будда нан. Ум вэ ха сууха” хэмээх тарнитай. Мөн эхний бурхадын адил замбуу тивд шашин дэлгэрүүлсэн 4 дэх бурхан.
Тав дахь од: Тэнгэрийн бэрээ нэртэй ба Бурхан багш заларсан байдаг. Бич, луу жилтэн шүтэх бөгөөд “Нама саманда будда нан. Ум ба ра ди, за ра, ма ра на сууха” хэмээх тарни уншина. Бурхан багш нь замбуу тивд шашин дэлгэрүүлсэн 5 дахь бурхан юм.
Зургаа дахь од: Нэхэх арга гэх агаад Одсүрэн бурхан байрладаг. Хонь, могой жилтэн шүтэх бөгөөд “Нама саманда будда нан. Ум сарва да ра, са ма еэ сууха” хэмээх тарнитай. Одсүрэн (Одсэр) бурхан нь шашны номлолоор бол одоогийн бурхан багшийн өмнөх дүр, сайн цагийн 1000 бурханы 3 дахь дүр ажээ. Шагж тивээс бурханы шашныг дэлгэрүүлсэн гэдэг.
Долоо дахь од: Жиргэлэх гэрэл хэмээх бөгөөд Оточ Манла бурхан заларчээ. Морь жилтэн шүтэх бөгөөд “Нама саманда будда нан. Ум са ба да, ба ра, ми на, за сууха” тарнитай. Хүн төрөлхтөнд учирдаг 404 төрлийн өвчин эмгэгийг засдаг бурхан. Аливаа амьтан хүмүүн урьд болон энэ насандаа мунхаг харанхуй явж, нүгэл хилэнц үйлдсэний эрхээр хийсэн муу үйлийн үр нь боловсорч, элдэв зүйлийн өвчнөөр өвчилж зовдог байна. Тийм учраас аливаа хүн энэ болон урьд насандаа хийсэн нүгэл хилэнцээ наманчлан арилгаж, буяныг ихээр үйлдэн, бурханы алдрыг дуурсган олон дахин сүсэглэн биширч, залбирал үйлдэн, тахил өргөж, хүндлэл үзүүлэх аваас элдэв зовлонгоос хагацаж бурханы хутгийг олох хүртэл бие эрхтэн нь бүрэн бүтэн байх болтугай хэмээн бодож өөрийн жилийг эрхшээсэн одны бурханы тарнииг 7 удаа уншиж сүү, цайны дээжээ авч гарч “Өөр болон өөр бусдын өвчин зовлон, аливаа саад бүхэн арилж, нас уртсаж, эд баялаг, яруу алдар дуурсагдах цог учралын хотол чуулган дэлгэрэх болтугай” хэмээн сүсэглэн лам хуврагууд долоон бурхан одоо тахиж байх үеэр одондоо өргөдөг заншилтай.
Бэлдэх зүйлс: сүү, цайны дээжээ хурал эхлэхийн өмнө бэлдсэн байх.

Та бүхэн уншуулах болон даган баясах бол нэр ам бүлээ www.donduvlin.mn цахим айлтгалд орж өгөх, мөн 96306868 дугаарт залгаж өгнө үү.

Нэрээ бүртгүүлэхдээ дээрх цахим хаягаар ороод:

1. Ном айлдуулах хэсэгт дарна

2. Хамгийн эхэнд байрлах "Долоон бурхан одны тахилга" гэсэн номыг сонгоно.

3. Дээд хэсэгт байрлах айлдуулах гэсэн шар товчин дээр дараад нэр, амбүл, утасны дугаараа бичнэ.

4. Онлайнаар төлөх гэсэн товчийг дарж ороод сүсгээрээ хандив өргөнө.

5.Баталгаажсан, уншигдсан эсэхээ захиалга шалгах хэсэгт орж бүртгүүлсэн утасны дугаараа оруулан шалгах ба ном уншигдсаны дараа таны бүртгүүлсэн утасны дугаар дээр мессэж очно.

Хаяг: Баянгол дүүрэг 16-р хороо, Гандангийн төв хаалганы баруун урд Гэгээнтэн төв Дондүвлин хийд байрлаж байна.

Таны юу санасан сайн санаа бүхэн номын ёсчлон бүтэх болтугай.

Усны асуудлыг шийднэ 95001489
30/05/2026

Усны асуудлыг шийднэ 95001489

23/01/2025
15/09/2024

Барилгын ажил гүйцэтгэлийн үнэлгээ 2024 оны 3-р сар

Address

БГД 4-р хороо Нарны зам 20/1 Гермес центр худалдааны төв павилион С-06
Ulaanbaatar
976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ус чийг тусгаарлагч материалийн худалдаа posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share