Дундговь аймгийн Сум дундын ойн анги

Дундговь аймгийн Сум дундын ойн анги НОГООН ДЭЛХИЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ

30/06/2026
05/06/2026

🌍ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ӨДРИЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ!

Жил бүрийн зургадугаар сарын 5-ны өдрийг дэлхий нийтээрээ Дэлхийн байгаль орчны өдөр болгон тэмдэглэдэг. Энэхүү өдрийг 1972 онд Шведийн Стокгольм хотноо болсон НҮБ-ын Хүний хүрээлэн буй орчны асуудлаарх бага хурлын шийдвэрийн дагуу бий болгож, 1973 оноос эхлэн тэмдэглэж ирсэн түүхтэй.

Дэлхийн байгаль орчны өдөр нь байгаль орчны доройтол, биологийн олон янз байдлын хомсдол, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, бохирдол зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй асуудлуудад олон нийтийн анхаарлыг хандуулж, бодит үйл ажиллагааг өрнүүлэхийг уриалдаг.

Ой бол бидний өвөг дээдсээс уламжлан ирсэн амьд өв. Хөрсийг тогтоох, усыг хадгалах, агаарыг цэвэршүүлэх амьд хамгаалалтыг ойчид бий болгож байна.

Өнөөдөр бидний суулгасан нэг мод — маргааш хэдэн арван амьтны гэр, хүний амьсгалах агаар болно.

Ой - Ирээдүй хойч үедээ үлдээх амьд өв.

#ДэлхийнБайгальОрчныӨдөр #БайгалиаХамгаалъя #ТэрбумМод #НогоонИрээдүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Ойн газар - National Forest Agency of Mongolia

05/06/2026

Байгалиа хамгаалъя

Архив,албан хэрэг хөтлөлтийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбоотой Аймгийн архивд бие даасан хөмрөг үүсгэгч байгу...
26/05/2026

Архив,албан хэрэг хөтлөлтийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбоотой Аймгийн архивд бие даасан хөмрөг үүсгэгч байгууллага болсон. Иймд архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар -ын ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ авч архивын баримтаа зааврын дагуу цэгцлүүлж, нэгдсэн тооллого хийж, нийт 230 баримтыг заагуур, заагчийн дагуу хамгаалалтын хайрцагт хийж байрлуулсан. Архивын тоо бүртгэлийн баримт бичиг болох данс, бүртгэл жагсаалтыг боловсруулан гаргаж баталгаажууллаа.

"БАЙГАЛЬ ОРЧНЫ ӨДӨРЛӨГ" ӨЛЗИЙТ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛНА🌱✅Байгаль орчны газар, Сум дунын ойн анги, Өлзийт сумын Засаг дарг...
17/05/2026

"БАЙГАЛЬ ОРЧНЫ ӨДӨРЛӨГ" ӨЛЗИЙТ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛНА🌱
✅Байгаль орчны газар, Сум дунын ойн анги, Өлзийт сумын Засаг даргын тамгын газар хамтран 2026 оны 05 дугаар сарын 18-19-ны өдрүүдэд "Байгаль орчны өдөрлөг" зохион байгуулна.
✅05 дугаар сарын 18-ны өдөр байгаль орчны чиглэлийн сургалтууд, үзэсгэлэн худалдаа, ногоон зээлийн танилцуулга мэдээлэл, мод тарьсан иргэн, ААНэгжид олгох урамшууллын танилцуулга тус тус хийгдэнэ.
✅05 дугаар сарын 19-ны өдөр "Ногоон Дундговь" төсөл, "Тэрбум мод тарих үндэсний өдөр"-ийн хүрээнд хаврын мод тарих өдрийн хүрээнд Өлзийт сумын иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд 3000 ширхэг мод тарина. Мөн мэргэжлийн байгууллагаас мод тайрах, танах, хэлбэржүүлэх зөвлөгөөг айл өрх, албан байгууллагад өгнө.
Та бүхэн өөрсдийн хүрз, жоотуу, хувин, бээлий болон хувийн бэлтгэлээ хангаж ирнэ үү...

15/05/2026

❗️❗️❗️ТҮР АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭ
☘️Мод тарих, ургуулах, арчлах, орчныг хамгаалах түр ажлын байранд иргэдийг бүртгэж байна. Сайнцагаан сумын ХЭХАХМэргэжилтэнд ирж бүртгүүлнэ үү ☎️70593799

"МОД ТАРЬСАН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИД ОЛГОХ УРАМШУУЛЛЫГ ЖУРАМ"-ЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
15/05/2026

"МОД ТАРЬСАН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИД ОЛГОХ УРАМШУУЛЛЫГ ЖУРАМ"-ЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Ногоон Дундговь үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна🌿🍀🌲
15/05/2026

Ногоон Дундговь үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна🌿🍀🌲

Address

1-105, Буяннэмэхийн өргөн чөлөө
Mandalgovi
48000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Дундговь аймгийн Сум дундын ойн анги posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share