Өмнөговь аймгийн Барилгачдын холбоо

Өмнөговь аймгийн Барилгачдын холбоо Construction

25/07/2026
Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Төрийн дээд одон медаль боло...
24/07/2026

Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Төрийн дээд одон медаль болон салбарын шагналаар шагнагдах хувь хүмүүсийн материалыг аваад дууссан ба одоо 2 дугаар шатанд ААНБ-аас шагналд тодорхойлох хүмүүсийн материалыг 2026.08.01-ны өдөр хүртэл хугацаанд хүлээн авна.

Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Өмнөговь аймагт зохион байгу...
24/07/2026

Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Өмнөговь аймагт зохион байгуулагдах ойн арга хэмжээ 2026 оны 9 дүгээр сард болох ба өнөөдөр ойн арга хэмжээний хандивын аян, арга хэмжээг Өмнөговь аймагт нээж байна.

Энэхүү түүхэн ой нь үе үеийн барилгачдын хөдөлмөр, бүтээн байгуулалтын бахархлыг алдаршуулж, салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн бүрийг хүндэтгэн тэмдэглэх онцгой үйл явдал юм.

Иймд барилгын салбарын байгууллага, аж ахуйн нэгж, инженер, архитектор, барилгачид болон иргэд Та бүхнийг түүхт 100 жилийн ойн арга хэмжээнд нэгдэж, хамтдаа тэмдэглэхийг урьж байна.

Таны өргөсөн хандив салбарынхаа түүхийг мөнхжүүлэх, ойн арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулах үйлсэд үнэтэй хувь нэмэр болно.

УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН 2026
16/04/2026

УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН 2026

15/04/2026

Монгол Улсын Их Хурлын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 119 дүгээр тогтоолын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, иргэдийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх зорилготой “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн 2026 оны 04-р сарын 19 ны өдөр Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрт зохион байгуулна.

Арга хэмжээг Эрчим хүчний яам болон аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулах бөгөөд УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, М.Энхцэцэг, Б.Уянга нар сэргээгдэх эрчим хүчний чиглэлд баримталж буй бодлого чиглэлийг танилцуулна.

Үзэсгэлэнд салбарын аж ахуйн нэгжүүд оролцож, нарны панель, батарей, дулааны насос зэрэг дэвшилтэт шийдлүүдийг танилцуулан, иргэдэд мэргэжлийн зөвлөгөө мэдээлэл өгнө. Мөн төрийн байгууллагууд бодлого, зохицуулалт, үнэ тарифын мэдээлэл хүргэж, банк, санхүүгийн байгууллагууд ногоон зээл, лизингийн боломжийг танилцуулах юм.

Тус арга хэмжээ нь айл өрхүүдийг эрчим хүчээ хэмнэх, байгальд ээлтэй хэрэглээг нэмэгдүүлэх, илүүдэл эрчим хүчээ сүлжээнд нийлүүлэн орлого олох боломжийг бүрдүүлэхэд чиглэж байна.

15/04/2026
Аймгийн аварга шалгаруулах “Ур чадвар-2026”  4 төрөлт тэмцээний техникийн зөвлөгөөн хийгдэж, маргааш буюу 2026.04.15-ны ...
14/04/2026

Аймгийн аварга шалгаруулах “Ур чадвар-2026” 4 төрөлт тэмцээний техникийн зөвлөгөөн хийгдэж, маргааш буюу 2026.04.15-ны өдрийн 10 цагт нээлт хийж эхлэх тул оролцох ТАМИРЧИД болон салбарын та бүхэн минь хүрэлцэн ирээрэй.

Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай уулзалт зохион байгуулж, ажиллах хүчний тулгамдсан асуудлууд, га...
14/04/2026

Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай уулзалт зохион байгуулж, ажиллах хүчний тулгамдсан асуудлууд, гарц гаргалгаа, мэдээ мэдээлэл солилцлоо

13/04/2026

Монгол улсад барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүрээнд “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн”-2026 арга хэмжээ 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр аймгийн Нутгийн удирдлагын ордонд болох тул нийт барилга, дэд бүтэц, нийтийн аж ахуйн салбарт үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг идэвхтэй оролцохыг урьж байна.

Address

Mongolia
Dalandzadgad
13600

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Өмнөговь аймгийн Барилгачдын холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share