Green city Дорнод, мод таригчдын нэгдэл

Green city Дорнод, мод таригчдын нэгдэл Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Green city Дорнод, мод таригчдын нэгдэл, Gardener, Choibalsan.

👍
11/06/2026

👍

Сүүлийн үед "Хуц гэсийн би" гэх үг хэллэг олон нийтийн сүлжээгээр давалгаалж, хүмүүс хөгжилтэй байдлаар хүлээж авч байна.

Харилцааны сэтгэл зүйгээр бакалавр, магистрын судалгааны ажлаа хийж, харилцааны ном бичсэн хүний хувьд өөрийн үзэл бодлоо илэрхийлье.

"хуц" гэдэг үг нь монгол хэлний хамгийн бүдүүлэг, доромж утгатай хараалын үгсийн нэг. Олны танил хүмүүс, нөлөө бүхий хүмүүс энэ үгийг хошигнол болгон түгээх нь хүүхэд залуусын харилцаанд хэвийн мэт ойлголт төрүүлэх эрсдэлтэй.

Хошигнол хийх эрх хүн бүрт бий. Гэхдээ бид ямар үгийг түгээж, ямар соёлыг бий болгож байгаагаа бас бодох хэрэгтэй. Хэл бол соёлын толь. Бүдүүлэг үгийг нийтээрээ давтаж, хэвийн зүйл мэт түгээх нь харилцааны соёлыг дээшлүүлэхгүй.

Инээх зүйл олон бий. Харин бусдыг үл хүндэтгэсэн, хараалын өнгө аяс агуулсан үгийг моод болгох нь сайн үлгэр дууриал биш гэж бодож байна.

Хамгийн харамсалтай нь бага ангийн охид хүртэл гудамжны үг хэллэгээр хоорондоо харилцаж, хараалын үгийг энгийн зүйл мэт хэрэглэдэг болж байна.

Сургууль бүр ёс зүйн дүрэмтэй. Гэвч тэр дүрэм зөвхөн цаасан дээр бус, өдөр тутмын амьдралд хэрэгждэг баймаар байна. Ирэх хичээлийн жилээс сурагчид бүдүүлэг үг хэллэг хэрэглэхийг хоригломоор байна. Гэр бүлийн орчиндоо бас гудамжны үг хэлмээргүй байна.

Хараалын үг бол үгийн сангийн ядуурал, харилцааны соёлын доройтлыг илтгэдэг. Амнаас нь бүдүүлэг үг урсаж байгаа хүнээс ухаалаг, урам зориг өгөх үг гарах нь юу л бол. Үг бол хүний амьдралын чанарт нөлөөлдөг маш хүчтэй эрчим энерги. Монголчууд амны билгээс ашдын билэг гэж ярьдаг даа.

Хүүхдүүд бидний хэлж буй үгийг сонсож, биднийг дуурайж өсдөг. Тиймээс соёлтой үг хэллэгээр ярьж, хүндэтгэлтэй харилцааг түгээцгээе.

Сэтгэл зүйч Ц.Шинэдолгор

02/05/2026
🌲Урин дулаан цаг ирж удахгүй мод тарих өрнүүн их ажил өрнөх гэж байна. ☘️Монголын эрс тэс уур амьсгалд  хамгийн их тэсвэ...
16/03/2026

🌲Урин дулаан цаг ирж удахгүй мод тарих өрнүүн их ажил өрнөх гэж байна.

☘️Монголын эрс тэс уур амьсгалд хамгийн их тэсвэртэй моддыг хүргэж байна
• Шинэс мод – Хүйтэнд маш тэсвэртэй, ойжуулалтад өргөн хэрэглэдэг.
• Нарс мод – Агаар цэвэршүүлэх чадвар сайн, урт настай.
• Хус мод – Хурдан ургадаг, гоёлын болон ойжуулалтад тохиромжтой.
• Улиас мод – Маш хурдан ургадаг, салхи хаахад ашигтай.
• Бургас мод – Ус ихтэй газар амархан ургадаг.

27/09/2025

“ГЕРМАНЫ ЭРДЭМТЭН ТОРСТЕН ХАРДЕР: ОДОО ХАНДЛАГАА ӨӨРЧЛӨХГҮЙ БОЛ МОНГОЛ УЛС АЗИ ТИВД ХЭЗЭЭ Ч БАЙГААГҮЙ ГАМШИГТ ӨРТӨХ БОЛНО”

Эх сурвалж: Myagmarsuren Amgalan
Facebook-ын найзууд шэйрлээд шэйрлээд аль болох олон хүнд хүргээд өгөөрэй.

Германы хамтын ажиллагаа нийгэмлэгийн ахлах зөвлөх, биологич, ландшафтын экологич Торстен Хардер “Монголын экосистемд нүүрлэж буй сүйрлийн аюул” сэдвээр илтгэл тавилаа.
Бүхний анхаарлыг татахуйцаар “гарчигласан” Монгол орны сүйрлийн тухай энэхүү сэдвийн гол илтгэлийг Германы хамтын ажиллагаа нийгэмлэгийн ахлах зөвлөх, биологич, ландшафтын экологич Торстен Хардер “Монголын экосистемд нүүрлэж буй сүйрлийн аюул” сэдвээр илтгэл тавилаа.
Монгол хүн л юм бол хар амиа бодохоо түр орхиод, эх орондоо санаа тавиад, сэтгэлээ чилээгээд тунгаан уншаарай!
Монголын хөрс маш эмзэг,нимгэн давхаргатайг судлаачид нь сануулсаар байтал Төр засаг нь анхаарахгүй байгаа нь тун хачирхалтай бас харамсалтай!
Түүний мэргэшсэн чиглэл нь экосистем ба эко аялал жуулчлалд үзүүлэх хүний ашиглалтын нөлөөлөл. Монгол Улсад 2019 оноос хойш дөрвөн жил ажиллаж амьдарч Монгол Улсын экосистем байгаль орчныг судалжээ.
Торстен Хардерын “Монголын экосистемд нүүрлэж буй сүйрлийн аюул” сэдэвт илтгэлээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
1.МӨНХ ЦЭВДЭГ БАЙГААГҮЙ БОЛ МОНГОЛД ОЙ БАЙХГҮЙ БАЙХ БАЙСАН
Мөнх цэвдэг байгаагүй бол Монголд ой байхгүй байх байсан. Хур тунадас орохгүй байгаа үед ойг ой хэвээр нь байлгадаг зүйл бол мөнх цэвдэг. Мөнх цэвдэг гэссэнээр ойн хомсдол эхэлж, мөнх цэвдэг багассанаар ой устаж байна.
2.БИД МОНГОЛ ОРНЫ ОЙ МОДНЫ СҮҮЛЧИЙН ҮЕИЙГ ХАРЖ БАЙНА
Бид Монгол орны ойт хээрийн бүсийн ой модны сүүлчийн үеийг харж байна. Монгол орны мөнх цэвдгийн 50 хувь нь сүүлийн 40 жилийн дотор гэсэж үгүй болсон. Энэ янзаар цааш үргэлжилж, энэ хурдцаар явбал 2040 он гэхэд Монгол Улсын ойн 50 хувь устана. Энэ янзаар үргэлжилбэл 2040 гэхэд тэрбум гаруй модоо алдах болно.
3.НЭГ МЕТР КВАДРАТ ТУТАМ ТАВАН ТӨРЛИЙН Л УРГАМАЛ УРГАЖ БАЙНА
Монгол орны 259 суманд бэлчээрийн даац хэтэрсэн. Зургаан жилийн өмнөхөөс 30 сая илүү малтай болсон. 50 жилийн өмнө буюу 1940-1970 онд нэг метр квадрат тутамд 20 төрлийн ургамал ургадаг байсан бол одоо нэг метр квадрат тутамд таван төрлийн нэг наст “хогийн” ургамал ургаж байна. Их газрын чулуу Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутаг. Гэхдээ би тэнд өдөржин явж зураг авахдаа нэг ч амьд ургамалтай таараагүй.
4.МАХНЫ ЧАНАР МЭДЭГДЭХҮЙЦ БУУРЧ БАЙНА
Хэдийгээр холоос харахад ногоон сайхан ургамал байвч малд тэжээл болж чадахгүй, үндсэндээ мал тоож идэхгүй ургамлууд байна. Үүний үр дүнд малын махны чанар мэдэгдэхүйц буурч байна.
5.ГОЛ МӨРӨН БУЛИНГАРТАЙ БАЙГАА ШАЛТГААН НЬ ХӨРС УСААР УГААГДАН ЭРГЭЖ БУЦАЛТГҮЙ АЛДАГДАЖ БАЙНА
Ургамлын бүтцэд өөрчлөлт орсноор хөрс суларч, амархан эвдэгдэж үүний улмаас борооны усаар гол мөрөн рүү орж булингартай харагдаж байгаа нь хөрс маань усаар урсан гадагш гарч бид үржил шимт хөрсөө алдаж байна. Улаанбаатарт үер болж буйн шалтгаан нь хөдөөд хөрс доройтсоны илрэл.
6.МОНГОЛ УЛС МАШ ТОМ СҮЙРЭЛ РҮҮ ЯВЖ БАЙНА
Монгол Улс нөхөн сэргэдэггүй усаа хэрэглээд эхэлсэн талаар холбогдох байгууллагад хэлэхэд “Гадаргын усаар тэжээгддэг усны эх үүсвэр бид олсон” гэж надад хэлсэн. Арал тэнгисийн жишээг авч би тэдэнд тайлбарласан. Арал тэнгисийг тэжээдэг Аму-Дарья мөрний усаар хөвөн тарьснаас болж ширгэсэн. Арал тэнгис 1977 онд 1000км3 эзлэхүүн устай байсан бол 2014 онд 75км3 болж ширгэсэн. Судлаачдын тооцсоноос илүү хурдан ширгэсэн. Минийхээр Монгол Улс Арал тэнгистэй харьцуулшгүй том сүйрэл рүүгээ явж байна гэж хэлэх байна.
7.МОНГОЛ ОРНЫ ГАЗАР НУТГИЙН 90 ХУВЬД ХӨРС ҮҮСЭХ ПРОЦЕСС ЗОГССОН
Монгол орны хөрс сул хөгжилтэй. Өнөөдөр газар нутгийн 90 хувьд хөрс үүсэх процесс зогссон. Хөрсний амьд давхарга маш олон мянган жилийн туршид бүрэлддэг. Хөрс алдагдвал дахин хэзээ ч эргэж үүсэхгүй.
8.МОНГОЛЫН БАЙГАЛЬ ЯГ Л ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСГИЙН ӨВЧТӨН МЭТ БАЙНА.
Монголын байгаль яг л эрчимт эмчилгээний тасгийн өвчтөн мэт байна. Нэг удаагийн “өвчин намдаах эм”-ээр Монголын байгалийг сэхээнээс гаргах боломжгүй.
9.2030 ОНЫГ ӨНГӨРӨӨВӨЛ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ
Монголчуудад байгалиа сэргээх боломж байгаа ч маш богино хугацаа үлдсэн. 2030 оныг өнгөрөөвөл ямар ч боломжгүй. Дахин хэзээ ч сэргээж чадахгүй. Улс төрийн шийдвэр гаргагчид, хүн ам хандлагаа өөрчилж, маш хурдан өөрчлөгдөхгүй бол хугацаа үлдсэнгүй.
10.МАЛЫН ТООГ 25 САЯД ХҮРГЭСНЭЭР ЭКОЛОГИЙН ТЭНЦВЭРТ БАЙДАЛ ТЭНЦВЭРЖИХ БОЛОМЖ БИЙ БОЛНО.
Байгалиа авран хамгаалахын тулд хамгийн эхний алхам бол малын тоо толгойг багасгах явдал юм. Малын тоо толгойг 25 сая, ямаан сүргийг дээд тал нь таван сая болгон эрс бууруулах шаардлагатай. Ингэж байж л хөрс хамгаалах үүднээс бэлчээр нөхөн сэргээх боломжтой болно. Ургамалжуулах менежмент бол усны менежментийн суурь юм. Ургамал байж ус байна. Ландшафт дахь усыг хадгалах нь улс үндэстний оршин тогтнох асуудал юм. Мөн үндэсний аюулгүй байдлын асуудал.
11.ГОВЬД МОД УРГУУЛНА ГЭДЭГ ШИЙДЛЭЭ ЭРГЭН ХАРАХ ХЭРЭГТЭЙ
Говьд мод ургуулна гэдэг шийдлээ эргэн харах хэрэгтэй. Таримал ой гүний ус үүсгэхгүй, бидний нэн хэрэгцээтэй, нөхөж баршгүй усны нөөцийг үүрд хэрэглэнэ. Биологийн олон янз байдлыг хадгалж авч үлдээхэд нөлөө үзүүлэхгүй. Хуурай бүс нутагт шинээр мод бүү тарь. Одоо байгаа ой модоо арчлах нь илүү чухал байна.
12.ОДОО ХАНДЛАГАА ӨӨРЧЛӨХГҮЙ БОЛ МОНГОЛ УЛС АЗИ ТИВД ХЭЗЭЭ Ч БАЙГААГҮЙ ГАМШИГТ ӨРТӨХ БОЛНО
Уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн талхагдал нь экосистемийн амин чухал үйлчилгээг эрс хурдацтай алдагдуулж байна. Байгалийн баялгийн хэт ашиглалтыг нэн даруй зогсоохгүй бол хэдхэн жилийн дараа Монгол Улс Ази тивд хэзээ ч байгаагүй гамшигт өртөх аюул нүүрлээд байна.
Монгол орны ирээдүй ийм бүрхэг, аюулын төвшинд байгаа шүү дээ. Хэдүүлээ чимээгүй л байх уу???!!!
Монгол Улс 30-50 жилийн дараа оршин байх уу?

Жич: Торстен Хардерын багш нь Нобелийн шагнал хүртсэн, 1973 оноос хойш Монголд судалгаа шинжилгээ хийсэн Германы эрдэмтэн Майкл Сүкков аж. Тэрээр Торстен Хардерт Монголын экосистемийг судлахыг зөвлөсний дагуу ийнхүү Монголын байгалийг судлахаар болжээ.

Цаашид янз бүрийн хэрэгтэй мэдээллүүдийг авахыг хүсвэл энэ D. Battuul хуудас дээр минь follow дарж нэгдээрэй. Баярлалаа.

25/09/2025
Намрын мод тарих өдрүүдэд нэг жил ч гэсэн хугацаа битгий алдаарай 🍃🌿🍀
24/09/2025

Намрын мод тарих өдрүүдэд нэг жил ч гэсэн хугацаа битгий алдаарай 🍃🌿🍀

Ямар гоё юм бээ❤️
23/09/2025

Ямар гоё юм бээ❤️

Дорнодчуудаа манайхан зун ямар халуун байдаг билээ , мод л тарьцгаая
08/05/2025

Дорнодчуудаа манайхан зун ямар халуун байдаг билээ , мод л тарьцгаая

ТАРЬЖ УРГУУЛСАН МОДНЫ ӨНДӨР, НАСНААС ХАМААРАН ХӨРСНИЙ УУРШИЛТЫГ БУУРУУЛАХ, САЛХИНЫ ШУУД НӨЛӨӨЛЛИЙГ БАГАСГАЖ, ХЭТ ХАЛАЛТААС ХАМГААЛАХ, ТАРИМАЛ УРГАМАЛД ГАН, ХАЛУУНЫ СТРЕССИЙГ БУУРУУЛАХ, ТЕМПЕРАТУРЫН ХЭЛБЭЛЗЛИЙГ БАГАСГАХ ЧУХАЛ НӨЛӨӨТЭЙ.
🌳 1 ширхэг Хайлаас мод 23 кг, Бургас 38 кг, Улиас 34 кг, Голт бор 1,6 кг, Шар хуайс 0,2 кг хүртэлх тоос шороог навчныхаа гадаргуу дээр буулгадаг 🌳

08/05/2025

🏡Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 44 дүгээр зарлигаар жил бүрийн 5, 9 дүгээр саруудын бямба, ням гарагуудыг тэрбум мод тарих үндэсний өдөр болгон зарласан.
🏡Мөрөн сумын хаврын бүх нийтийн мод тарилтын нээлтийн арга хэмжээ Чингүүнжавын талбайд 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 10:00 цагт зохион байгуулагдана. Иргэд та бүхэн хашаандаа тарих модоо мэргэжлийн хүмүүсийн заавар зөвлөмжөөр сонгон авч мэдээлэл сонсохыг урьж байна.
🌳Нэг мод тарьвал-Нэг амьдрал ургана

Address

Choibalsan
21063

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Green city Дорнод, мод таригчдын нэгдэл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category