MEIL International LLC

Website Contact the business

MEIL International LLC Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from MEIL International LLC, Construction Company, Hyderabad.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн Технологийн Эх байгууламж болох Атмосферийн нэрлэгийн цамхагийн (Crude Distillation C...
28/09/2026

Газрын тос боловсруулах үйлдвэрийн Технологийн Эх байгууламж болох Атмосферийн нэрлэгийн цамхагийн (Crude Distillation Column) өргөлт, суурилуулалтын ажил хийгдлээ.
* Цамхагийн өндөр - 56.6 метр
* Диаметр - 3.2 метр
* Үйлдвэрлэгдсэн жин - 159 тонн
* Угсралтын үеийн нийт жин - 176 тонн
Уг цамхагийг өргөж, угсран суурилуулах ажлыг гүйцэтгэх зорилгоор 1,250 тонн даацтай ZOOMLION ZCC17000 загварын хүнд даацын гинжит краныг мөн бүрэн угсарч, өргөх ажиллагааг гүйцэтгэхэд бэлэн болгоод байна.
Энэхүү цамхагт 380°C хүртэл халаасан түүхий тосыг атмосферийн даралтат орчинд буцлах температурын зөрүүгээр төрөл бүрийн нүүрсустөрөгчийн фракцууд болгон ялгаж, дараагийн шатны байгууламжууд руу оруулж боловсруулах юм.

Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК Mongol Refinery SOLLCIndia in Mongolia (Embassy of India, Ulaanbaatar)Engineers India LimitedMegha Engineering and Infrastructures Ltd

12/08/2026

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.М.Готсурве нар БНЭУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй Монгол Улсын Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

Төслийн ерөнхий гүйцэтгэгч Megha Engineering & Infrastructures Limited (MEIL) компанийн зүгээс үйлдвэрийн бүтээн байгуулалтын өнөөгийн явц, гүйцэтгэл, цаашдын ажлын төлөвлөгөө болон төслийг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай хамтын ажиллагааны талаар танилцууллаа.

Газрын тос боловсруулах үйлдвэр нь Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, импортын хараат байдлыг бууруулах, дотоодын нефть химийн салбарын хөгжлийн суурийг бүрдүүлэх стратегийн ач холбогдол бүхий үндэсний хэмжээний томоохон төсөл юм.

Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцан, төслийг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлж, ашиглалтад оруулахад шаардлагатай асуудлуудыг шуурхай шийдвэрлэх, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг хангах чиглэлээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

MEIL компанийн хувьд Монгол Улсын хөгжил, эдийн засгийн шинэ тулгуур болох энэхүү стратегийн төслийг амжилттай хэрэгжүүлж, Монгол Улсад орчин үеийн нефть боловсруулах үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаадаа таатай байна.
India in Mongolia (Embassy of India, Ulaanbaatar)Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК Mongol Refinery SOLLCEngineers India LimitedMegha Engineering and Infrastructures LtdMEIL International LLC

04/08/2026

Бид Энэтхэг улсад үйлдвэрлэгдсэн Вакуум нэрлэгийн цамхаг (VDU Column)-ийг Арабын тэнгисийн Мумбай боомтоос далайн тээврээр БНХАУ-ын Тяньжин боомт хүртэл тээвэрлэн, хүнд даацын автомашинаар Дорноговь аймаг дахь Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн талбайд амжилттай хүргэн байрлууллаа.
India in Mongolia (Embassy of India, Ulaanbaatar) Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК Mongol Refinery SOLLC Engineers India Limited Megha Engineering and Infrastructures Ltd MEIL International LLC

04/08/2026

Бид нэг өдрийн дотор 50,000+ Inch-Meters хэмжээтэй газар дээрх, гал унтраах системийн шугам хоолойн угсралтыг амжилттай гүйцэтгэж, төслийнхөө томоохон амжилтыг тогтоолоо.

Нарийн төлөвлөлт, чадварлаг багийн хамтын ажиллагаа, тасралтгүй хичээл зүтгэлийн үр дүнд бид энэхүү чухал ажлын амжилтад хүрч чадлаа.

Төслийн нийт хамт олондоо баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе. Хамтын хүчээр улам олон шинэ амжилтыг бүтээх болтугай!
India in Mongolia (Embassy of India, Ulaanbaatar)Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК Mongol Refinery SOLLCEngineers India LimitedMegha Engineering and Infrastructures Ltd

Megha Engineering and Infrastructures Limited (Hydrocarbons)-ийн Ерөнхийлөгч ноён П. Ражеш Рэдди Монгол газрын тос болов...
02/06/2026

Megha Engineering and Infrastructures Limited (Hydrocarbons)-ийн Ерөнхийлөгч ноён П. Ражеш Рэдди Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн ажлын явцтай танилцаж, хэрэгжилтийн байдлыг шалган үзлээ.

Mr. P. Rajesh Reddy, President of Hydrocarbons Division, Megha Engineering and Infrastructures Limited (MEIL), visited the Mongol Refinery Project site to review the progress of the works and assess the current status of project implementation.
2026.05.11.

Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК Mongol Refinery SOLLC
India in Mongolia (Embassy of India, Ulaanbaatar)
Engineers India Limited
Megha Engineering and Infrastructures Ltd

Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн талбайд анхны шингэрүүлсэн шатдаг хийг аминаар абсорберлох цамхагийг а...
25/05/2026

Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн талбайд анхны шингэрүүлсэн шатдаг хийг аминаар абсорберлох цамхагийг амжилттай суурилуулж дууслаа.

Энэхүү түүхэн үе шат нь Монгол дахь MEIL компанийн тоног төхөөрөмжийн угсралтын ажлын эхлэлийг тавьж буйгаараа онцлогтой юм.

Нэгжийн нэр : CDU/VDU Unit
Төхөөрөмжийн нэр : Шингэрүүлсэн шатдаг хийг аминаар абсорберлох цамхаг
Төхөөрөмжийн төрөл : Процессын цамхаг
Төхөөрөмжийн таг дугаар : 102-C-1005
Төхөөрөмжийн жин : 19.13 тонн
Төхөөрөмжийн өндөр ба диаметр : Өндөр – 25.5 м / Диаметр – 0.9 м
Угсарсан огноо : 2026.05.13.

Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК Mongol Refinery SOLLC
India in Mongolia (Embassy of India, Ulaanbaatar)Engineers India Limited
Megha Engineering and Infrastructures Ltd

Газрын тосны салбар үүсэж хөгжсөний 85 жилийн ойн баярын хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд суманд зохион байгуулагдсан ...
04/05/2026

Газрын тосны салбар үүсэж хөгжсөний 85 жилийн ойн баярын хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд суманд зохион байгуулагдсан төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын дунд спортын наадамын волейболын төрөлд манай “Эм И Ай Эл” ГХОХХК-ийн баг тэргүүн байр эзэлж, Сайншанд сумын Засаг даргын Тамгын газраас мөнгөн шагналаар шагнагдлаа.

Багийн нийт хамт олонд баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөр болон спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе!

As part of the 85th anniversary of the establishment and development of the petroleum sector in Mongolia, a volleyball tournament was organized among government and private sector organizations in Sainshand soum of Dornogovi aimag. The team from “MEIL International” LLC secured first place and was awarded a prize by the Governor’s Office of Sainshand soum.

Congratulations to the entire team, and we wish you continued success in your work and outstanding achievements in sports!

India in Mongolia (Embassy of India, Ulaanbaatar)
Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК Mongol Refinery SOLLC
Engineers India Limited
Megha Engineering and Infrastructures Ltd
MEIL International LLC

29/04/2026

Бид бүхэн Энэтхэг улсад үйлдвэрлэгдсэн Абсорбер цамхагуудыг үйлдвэрийнхээ талбайд хүлээн авлаа.

Тус бүр нь 19-27 тн жинтэй, 1,6-2,9 м суурийн диаметртэй, 26-39 м урттай эдгээр цамхагууд нь Шингэрүүлсэн шатдаг хийн фракцыг пропан, бутанаар ялгах, хийнд агуулагдах хүхэрт устөрөгчийг Амины (NH3) тусламжтайгаар цэвэрлэх зориулалттай юм.

Эрчим хүчний Эрх чөлөөг Эх орондоо!

We have received Crude Columns (Primary, LPG Amine Absorbers and Splitter Equipment) at our oil refinery project site which were Manufactured in India.

Each column weighs between 19–27 tons, with a base diameter of 1.6–2.9 meters and a length of 26–39 meters. These columns are designed to separate liquefied petroleum gas (LPG) fractions into propane and butane, and to remove hydrogen sulfide (H₂S) from gas using amine (NH₃) treatment.
Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК Mongol Refinery SOLLC
India in Mongolia (Embassy of India, Ulaanbaatar)
MEIL International LLC
Megha Engineering and Infrastructures Ltd
Engineers India Limited

23/04/2026
“Элчин сайд нарын клуб”-ын гишүүд Дорноговь аймагт хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн (ГТБҮ) бүтээн байгуул...
24/03/2026

“Элчин сайд нарын клуб”-ын гишүүд Дорноговь аймагт хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн (ГТБҮ) бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

Тэд энэхүү томоохон төслийн цар хүрээ, ач холбогдлыг онцолж, Монгол, Энэтхэг инженерүүдийн хамтын ажиллагаа, ур чадварыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэв.

Ерөнхий гүйцэтгэгч Megha Engineering and Infrastructures Ltd (MEIL) компанийн зүгээс төслийн барилга угсралтын ажлыг олон улсын стандартын дагуу үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.

Бид уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө бүх нөөц бололцоогоо дайчилан, Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдал, эдийн засгийн бие даасан байдалд хувь нэмэр оруулахыг зорин ажиллаж байна.

Members of the Ambassadors’ Club visited the Mongol Refinery Project in Dornogovi Province to witness the ongoing progress on site.

They appreciated the scale and strategic importance of the project and commended the professionalism and collaboration of Mongolian and Indian engineers.

As the EPC contractor, Megha Engineering and Infrastructures Limited highlighted that the project is being executed in phases aligned with international standards.

We remain committed to timely delivery and contributing to Mongolia’s energy security and economic independence.
Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК Mongol Refinery SOLLCIndia in Mongolia (Embassy of India, Ulaanbaatar)Megha Engineering and Infrastructures LtdEngineers India Limited

Address

Hyderabad

Alerts

Be the first to know and let us send you an email when MEIL International LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to MEIL International LLC:

Shortcuts

Share